Он солигдох мөч ойрхон иржээ. Он солигдохын өмнө өнгөрч байгаа жилээ дүгнэж бичдэг уламжлалаараа товчхон зүйл бичиж орхино оо. 2012 он гармагц л сайхан үйл явдлаар дүүрэн байлаа. Mongolian Airlines агаарын тээврийн шинэ компанийн орон нутаг дахь анхны цагийн хуваарьт нислэг эхлэж Баяхонгор аймаг руу хамтдаа ниссэн юм. Үүнээс хойш Хөвсгөл, Өмнөговь, Ховд, Дорнод зэрэг аймаг руу агаарын хөлгийн багийн гишүүн мэт хамтдаа аялаж, тэнгэрт дүүлэн нисэхийн жаргалыг мэдэрлээ. Хэзээ нэгэн цагт аялах юмсан гэж хүсч байсан Хөвсгөл нутгийг бүтэн тойрч, Хөвсгөл далайн өмнөд эргээс хойд эргийг хүртэл усан завиар хөндлөн гулд давхиж хүрсэн нь бүр ч их сэтгэлийг минь хөдөлгөв. Зуны дэлгэр цагт ээжийнхээ хамт Германд зочилж, эгчийгээ үрийн зулай үнэрлэхийг харах сайхан байлаа. Манай удам нэг хүнээр бүл нэмлээ. Өмнө нь очиж байсан ч дахин очихыг хүссэн Парисаар аялах таатай байсан нь тодорхой. Дахин сурах хүсэл минь биелэж Хүмүүнлэгийн ухааны их сургуульд оюутан боллоо. Харин оны сүүлээр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг энгэртээ зүүлээ.
Ирэх онд харин урамтай нь аргагүй шинэ уран бүтээл хийх болно. Шинэ оны мэнд хүргэе.
Monday, December 31, 2012
Monday, December 17, 2012
ЭМГЭНЭЛ
Довуучийн
Энхтайван (1976 – 2012)
Монголын Рэпийн эхэн үеийнхний,
Гэрэл зургийн шинэ үеийнхний хүндэт багш, бидний хайрт хүү, дүү, ах, дотны анд, Авга-Омбо Довуучийн
Энхтайван нь 2012 оны 12-р сарын 14-ний өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж бидэнд
нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Д.Энхтайван
нь 1976 оны 11 сарын 21-нд
Улаанбаатар хотод төрж, 86-р дунд
сургуулийг дүүргэн,
2006
он хүртэл Мобиком корпорацид дууны инженерээр
ажиллаж байлаа.
2006 оноос анд нөхдийн хамт “ХэрээЖи” ХХК-ийг үүсгэн байгуулж ажиллаж байв.
1997 онд “Дайн
ба Энх” хамтлагийг санаачлан үүсгэн байгуулж, Монголын хөгжмийн ертөнцөд Рэп,
Хип-Хоп урлагийг хөгжүүлэхэд Д.Энхтайван өөрийн хувиас үнэтэй хувь нэмэр
оруулсан юм. “Дайн ба Энх” хамтлаг нь бүрэн хэмжээний 2 цомог туурвин, 5 тоглолтыг
зохион байгуулжээ. MCIT
нэрээр тухайн
үеийн хүүхэд залуучуудад танигдаж Монголын Рэп, Хип Хоп урлагийн хөгжлийн замыг
чиглүүлэн, шинэ залуу уран бүтээлчдийг гарч ирэхэд тусалж дэмжин багш, продюссерээр
нь өнөөг хүртэл ажиллаж байлаа.
Д.Энхтайван нь өөрийн
аавыг даган гэрэл зурагт дурлан, 10 жилийн хүүхэд байхдаа алдартай кино одод,
дуучдын зургийг гэрийн нөхцөлд угааж үеийнхэндээ түгээдэг байсан. 2000 оны эхэн
үеэс гэрэл зургаар тууштай дагнаж Seriyoz гэдэг нэрээр Монголын Гэрэл зураг,
блогчдын орчинд танигдсан юм. 2006 онд Монголын гэрэл зургийн “Шинэ Агшин Нийгэмлэг”
ТББ, салбартаа анхдагч Агшин.мн вэб сайт, Монголын Фликрчидийн Групп зэргийг
үүсгэн байгуулж, удирдаж байв.
Тэрээр 2007 онд
Ц.Батзориг агсны нэрэмжит “Оны
шилдэг” гэрэл зургийн
уралдаанд тэргүүн байр эзэлсэн ба 2010 онд өөрийн “Ертөнцийг Дүрслэх Урлаг” дижитал гэрэл зургийн сурах бичиг,
тайлбар номыг бичиж хэвлүүлсэн нь Монголын гэрэл зургийн түүхэнд томоохон хэмжээний оюуны хөрөнгө оруулалт болж Монголын орчин
үеийн гэрэл зургийн хөгжлийг нэг алхмаар урагшлуулсан юм. Гэрэл зураг, дуу хөгжмийн урлагт туурвиж бүтээсэн
эдгээр бүтээлүүд нь түүний нөр их
хөдөлмөрийн үр дүн билээ.
Түүний гэрэл
зургаар бэлтгэсэн шавь нар нь өнөөгийн гэрэл зургийн өнгийг тодорхойлогчид
болсон нь түүнийг ямар багш, сурган хүмүүжүүлэгч байсныг илтгэнэ. Д.Энхтайван
нь шавь нартаа хүндлэгдсэн, мэдлэгээ бусадтай харамгүй хуваалцдаг, хүн бүрийн
хайр талархлыг хүлээсэн, мэргэжил нэгтэй анд нөхөд дундаа нэр хүндтэй, эгэл жирийн амьдралтай хэрнээ эгэлгүй билэг оюунтай
нэгэн байлаа.
Гэгээн дүр, алдар гавъяа, ажилч
хичээнгүй, нягт нямбай, шогч
наргианч
зан чанар, хүнлэг энэрэнгүй сэтгэл, ач тустай үг сургааль тань бидний зүрх
сэтгэлд үүрд мөнх хоногшин үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.
Талийгаачийн аав, ээж, төрөл төрөгсөд, журмын нөхөд
Монголын
Гэрэл зургийн Шинэ Агшин нийгэмлэг ТББ
Монголын
Фликрчид гэрэл зургийн ТББ
Асуулт Самбарын анд нөхөд
ХэрээЖи хамт олон
Friday, December 14, 2012
Монголын шинэ цагийн гэрэл зургийн Од харвалаа...
Тэнгэрт нэгэн од харвалаа. Их баяр хөөр болсон цэнгэлийн дараахан тэр биднийг орхиж, мөнх зүйл үгүйг бидэнд ойлгууллаа. Монголын шинэ цагийн гэрэл зургийн бүр тодруулбал дижитал гэрэл зургийн түүхийг түүчээлсэн эрхэм ах, найз маань хэнд ч хэлэлгүйгээр, ирсэн шигээ буцлаа. Монголын хип хопын загалмайлсан эцэг гэж түүнийг авгайлах нэгэн байхад, гэрэл зурагчдын шинэ түүхийг эхлүүлсэн гавъяатан гэж хүндлэх мянга мянган гэрэл зурагчид, сонирхогчид бий юм. Нэг үгээр тэрээр "Од" байсан юм. Одод зөвхөн тэнгэрт гялалзаж, тэндээс биднийг гэрэлтүүлж байхын учир тэрээр байрандаа очжээ. Тайванаа маань уулзсан бүртээ нэгийг бодуулах зүйлсийг ярьж, нөхөрсөг зөвлөдөг хүндтэй нэгэн байснаас гадна өөрийнхөө бүтээлээр олныг сургасан багш минь байлаа. Гэрэл зурагчдад зориулсан гарын авлага нь анхдагч байж, эхлэлийг утгаар нь тавьсан манлайлагч болсон юм.
Тайванаа маань унтаад л сэрсэнгүй дээ. Хэний ч төсөөлөхгүй амар тайвнаар амьдарч асан газраасаа дараагийн амьдралдаа оджээ. Газар мөртэй, олонд нэртэй, нөхөддөө хүндтэй, үзүүлэх бүтээлтэй хэдий ч нэг л зүйлд нь харамсангуй байна. Тайванаа маань эхлүүлсэн бүхнийхээ үргэлжлэлийг өөрөө гүйцэлдүүлсэнгүй. Хэдий тийм ч бид түүний зам мөрийг үргэлжлүүлж, тэнгэрээс биднийг ивээх болтугай. Эх дэлхийнхээ алтан хөрсөндөө амгалан нойрсож, тэнгэрийн орондоо хүндлэлтэй залраг. Бид үргэлж дурсан санах болно.
Tuesday, November 6, 2012
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ХЭРЭГТЭЙ ЮУ?
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ жилийн баярын цогц үйлчилгээ авахыг хүсч байвал бидэнд хандаарай.Та энэ зурагт хуудсыг хараад таны сэтгэлд нийцэж байвал утсаар шууд л залгачих. 99197982, 91910774 дугаараар харилцаад үнийн санал, захиалгын цагтай танилцаарай. Баярлалаа. Бас цааш нь дамжуулж өгөхийг хүсье.
Monday, November 5, 2012
ТУН УДАХГҮЙ ХҮСЭЛ БИЕЛНЭ
Сайн байна уу? Сайхан мэндлэх чинь их учиртай юм шүү дээ. Нүүр дүүрэн инээмсэглээд, чанга дуугаар, өөртөө итгэлтэйгээр "Та сайн байна уу? Сайхан амарсан уу?" гэж хэлэхэд ямар байдаг вэ? Надад лав сайхан байдаг...
Monday, October 29, 2012
Тэвчээр шалгах мөчүүд
Тэвчээр гээчийн талаар хүн бүр л дотроо бодож байсан биз. Шүд өвдөхийн зуур, тас гэдэргээ савж унасны дараа өвдөлт бүрийг тэвчих хэцүүг та ч барагтаа л мэдэж байгаа. Гэхдээ тэвчихэд, тэвчихээс аргагүй сэтгэлийн асуудал мянгатаа тохиох юм, бидний амьдралд...
Sunday, October 28, 2012
ХӨДӨЛГӨӨН ИХТЭЙ НАМАР
Сайн байна уу? Блогоор минь зочилдогт тань баярлаж явдагаа бичээд, хавьд салхи оруулаагүй блогийнхоо тоостой хуудсыг нэг үлээгээд авъя... фүүүүүүүү... Нээрээ би оюутан болсон шүү дээ. Мэдэж байгаа биз дээ? :)
Wednesday, August 8, 2012
24 цагийн дотор 8 хот үзсэн хөгжилтэй аялалын товчхон тэмдэглэл
Шөнийн мэнд. Учир зүггүй шөнийн мэнд эрэх учир нь төрсөн нутагт минь шөнө болж байгаатай шууд холбоотой. Би гэдэг бэлэнд дулдуйдаж, бэлгэнд амташсан аялагч Мюнхенээс Парис руу аялах онцгой сайхан бэлгийг /эгчийн минь төрсөн өдрийн бэлэг/ хүлээж аваад замд гарах болсон өдөр нь 8 сарын 4.
Tuesday, August 7, 2012
J'aime Paris!
Парис... Энэ нэр гайхамшиг, тансаглал, эрхэм оршихуй зэрэгтэй дүйж сонсогддог уу? Хувцас загварын нарийн торгон мэдрэмж, ихэсийн ямба маягийг эндээс олж харах юм шиг бодогддог уу? Хэрэв та үнэхээр адилхан бодож байгаа бол Парис яг санасан шиг чинь л байх болно.
Thursday, July 26, 2012
Израйлын тамирчдын гэгээн дурсгалд
Эрхэм хүндэт цахим найз таны амрыг айлтган Германийн Мюнхен хотоос мэндчилье. Зуны сайхан нарлаг өдрүүд үргэлжилсээр хэдэн өдрийг Европын хүчирхэг хотуудын нэгэнд өнгөрүүлж байна. Цаг агаар таатайн дээр хүслээрээ явах тавтай сайхан газар байна. Аялан яваа миний хувьд цаг нарт баригдахгүй тул тун чиг сонирхолтой зүйлс ч байх юм. Ингээд би та бүхнийхээ анхаарлыг хандуулах гол зүйлээ сийрүүлсэнээ өргөж байна. Тухтай уншаарай.
Sunday, June 24, 2012
МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: БИДНИЙ ЭРХЭЭ ЭДЛЭХ ӨДӨР
МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: БИДНИЙ ЭРХЭЭ ЭДЛЭХ ӨДӨР: Цахим ертөнцөд хэдийнэ танил болсон эрхэм хүндэт найз таны амрыг айлтгая. Сонгуулийн дуулиан сонорт хүрч, сонголт хийхийг эртнээс сануулса...
БИДНИЙ ЭРХЭЭ ЭДЛЭХ ӨДӨР
Цахим ертөнцөд хэдийнэ танил болсон эрхэм хүндэт найз
таны амрыг айлтгая. Сонгуулийн дуулиан сонорт хүрч, сонголт хийхийг эртнээс
сануулсан “Сонгууль” хаяанд ирлээ. Ердөө гуравхан хоногийн дараа бид ирэх 4 жил
төр түшилцэх түшээгээ “Ардчилсан сонгууль”-аар сонгох болно. Хариуцлагатай энэ
цаг үед залуус бидний санал нэн чухал болохыг анхаарч саналаа заавал өгөхийг
уриалж байна. Бид энэ удаа тун няхуур
хандах хэрэгтэй. Залуус бид энэ улсын хүн амын 70 орчим хувийг эзэлдэг
болохынхоо хувьд, ирээдүйг нь авч явахынхаа тухайд, шинэ цагийг бүтээхийнхээ
учир “Сонголт”-оо заавал хийх ёстой. Бид амлалт өгөөд мартдагт биш, биднийг
басамжилж хуулийн дээр суугсдад биш, бүтээх хүсэлтэйд нь, эрдэм чадалтайд нь
санал өгөх хэрэгтэй байна. Бид энэ удаад залуусаа дэмжих хэрэгтэй байна. Монгол
залуусын эрдэм чадал, ухаан санаа, хүсэл тэмүүлэл, үзсэн харсан нь дэлхийн энд
хүрсээр буйг бодолцож тэднийгээ сонгох хэрэгтэй байна. Бидний хэн нэгэн нь
санал өгөхөөс татгалзаж, бидний хэн нэгэн нь мөнгөнд худалдагдах л юм бол бидний
ирээдүй бүрхэг тэнгэр шиг бүүдийж, бид амаа үдүүлж, бид нүдээ таглуулж мэднэ.
Тиймээс л залуу та 2012 оны 06-р сарын 28-ны өглөө эртлэн босч, өөрт буй “Сонгох
эрх”-ээ эдлэж саналаа заавал өгөөрэй. Тэдний юу ярьж байсныг, юу хэлснийг
сайтар сана, сайн тунгаа. Сонголт тань мэргэн байж, бид ирээдүйгээ гартаа авах
болтугай.
Бидний “Санал” өгөх өдөр 6-р сарын 28-ны Пүрэв гараг.
Бүү март!
Монгол Улсын залуу иргэн Боржигин овогт Хаадагийн
Болорбат.
Friday, June 1, 2012
МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Миний тоглолтоос...
МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Миний тоглолтоос...: Сайн байна уу? Миний бяцхан тоглолтыг хүлээн авна уу. Миний энэ тоглолт зөвхөн элэглэлийн тоглолт гэдгийг ойлгож хүлээн авна гэдэгт итгэ...
Миний тоглолтоос...
Wednesday, May 30, 2012
ХОГГҮЙ ЦЭВЭР ХОТЫН ТӨЛӨӨХ ЗУРАГТ ХУУДАСНЫ УРАЛДААН
Уралдааны зорилго:
Өдрөөс өдөрт хөгжиж, хөгжихийн хэрээр хүн ам нягтаршиж буй нийслэл хотын хүрээлэн байгаа орчин, иргэдийн амьдрах нөхцөл ачааллаа даахаа больж бохирдол хэрээс хэтэрч байгаатай тэмцэх, хоггүй хот болох уриалгыг олон нийт, тэр тусмаа хүүхэд залууст хүргэх. Үүний тулд хүүхэд, өсвөр насныхан, их хотын цэвэр орчинд амьдрах хүсэлтэй залуусын хүслийг бадраах, “гоё хот”-той болох их үйлсийн төлөө уриалах зурагт хуудас, шинэ шинэлэг уриа үгтэй болох нь нэн чухал байгаа юм. Уралдааны санаачлагыг аль нэг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн гаргаагүй бөгөөд эгэл жирийн ажил хэрэгч залуус гаргаж, ижил хүсэл тэмүүлэлтэй олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн юм. Уралдааны шагналын санг дэмжигчдийн хандиваар бүрдүүлж байгаа тул бизнесийн ашиг сонирхолгүй болохыг төвөөггүй ойлгох биз ээ.
Sunday, May 13, 2012
МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Сонгодог концерт гэж үүнийг л хэлэх байх
МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Сонгодог концерт гэж үүнийг л хэлэх байх: Миний блогоор зочилдог хүндэт таны амрыг айлтгая. Ойрд блогтоо ямар нэг бичлэг оруулсангүй удсан байна. Завгүйдээ ч биш зүгээр л бичих гэ...
Сонгодог концерт гэж үүнийг л хэлэх байх
Миний блогоор зочилдог хүндэт таны амрыг айлтгая. Ойрд блогтоо ямар нэг бичлэг оруулсангүй удсан байна. Завгүйдээ ч биш зүгээр л бичих гэхээр юу бичихээ мэдэхгүй ч байх шиг... Дулаарч гадаа алхах нь сэтгэлд таатай. Энэ удаад маргааш /2012.05.14-ийн Даваа гараг/ болох нэгэн концертын талаар товч дуулгах хэрэгтэй боллоо.
Friday, March 16, 2012
МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Үзэгчдэд хэлэх хэдхэн үг
МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Үзэгчдэд хэлэх хэдхэн үг: Сайн байна уу? Хавар болоод хүн бүрийн сэтгэл хөдлөж, ямар нэг шинэ соргог зүйлээр хүч сэлбэх хүсэл хэн хүнд л төрж байгаа биз. Энд тэнд оло...
Thursday, March 15, 2012
МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Цэцэрлэгийн ангийнхнаа хайна
МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Цэцэрлэгийн ангийнхнаа хайна: Сайн байна уу? Миний блогийг шимтэн уншигч эрхэм таны амрыг эрж байна. Би өнөөдөрхөн энэ зургийг сэргээн нэг харлаа. Тэгээд нэгэн санаа төрс...
Цэцэрлэгийн ангийнхнаа хайна
Сайн байна уу? Миний блогийг шимтэн уншигч эрхэм таны амрыг эрж байна. Би өнөөдөрхөн энэ зургийг сэргээн нэг харлаа. Тэгээд нэгэн санаа төрсөн нь энэ зурган дээрх цэцэрлэгийн ангийнхаа хүүхдүүдийг олъё гэсэн юм. Өнөө цагт цахим ертөнц эрт эдүгээгийн бүхнийг эргэн уулзахад туслах том гарц болсон тул энэ зурагт буй залуус хэрвээ өөрийгөө хараад таньвал, эсвэл энэ зураг байдаг бол надтай холбоо бариарай.
Энэ зургийг миний санахаар 1989 оны хавар авхуулсан санагдана. Хуучнаар Октябрын районы 94 дүгээр цэцэрлэгийн өдрийн ганц анги байсан юм. Тэр анги нь цэцэрлэгийнхээ хажуу талын орон сууцны барилгын /9 давхар байшин байсан/ 1 дүгээр давхарт, 3 өрөө байранд байсан юм. Миний санах зүйл гэвэл энэ байна. Зурагт гарсан ангийн багшийг Оюунбилэг, асрагч эмээг Ичко гэдэг байсан санагдана.
Энэ зургийг миний санахаар 1989 оны хавар авхуулсан санагдана. Хуучнаар Октябрын районы 94 дүгээр цэцэрлэгийн өдрийн ганц анги байсан юм. Тэр анги нь цэцэрлэгийнхээ хажуу талын орон сууцны барилгын /9 давхар байшин байсан/ 1 дүгээр давхарт, 3 өрөө байранд байсан юм. Миний санах зүйл гэвэл энэ байна. Зурагт гарсан ангийн багшийг Оюунбилэг, асрагч эмээг Ичко гэдэг байсан санагдана.
Wednesday, March 7, 2012
МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Ээждээ маш их хайртай шүү...
МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Ээждээ маш их хайртай шүү...: Хайртай шүү таньдаа гээд ачийг нь хариулсан болохгүй Хажууд нь үргэлж суулаа гээд зовлонг нь нимгэлэхгүй Тэвэрт нь очлоо гээд сэтгэлийг нь а...
Tuesday, March 6, 2012
Ээждээ маш их хайртай шүү...
Хайртай шүү таньдаа гээд ачийг нь хариулсан болохгүй
Хажууд нь үргэлж суулаа гээд зовлонг нь нимгэлэхгүй
Тэвэрт нь очлоо гээд сэтгэлийг нь амраахгүй
Тэнхээт ээжийдээ би хүн шиг л харагдахад болно...
Амлая ээжээ, таньдаа би амлая
Ахин зовоохгүй гээд амлая
Шөнө хугасалсан нойрыг тань эргүүлж өгнө гэж амлая
Шүтээн бурхныхаа оронд сүсэглье гэж амлая...
Saturday, February 11, 2012
Баярлалаа хоёр оо!
Баярлалаа гэдэг үгийг харамлах хэрэггүй гэж боддог юм. Гэхдээ үнэхээр л таныг баярлуулсан бол шүү дээ. Сэтгэл хөдлөлөө дэмий нууж, сэрэл мэдрэмжгүй мэт байх нь тийм ч таатай биш. Эрхгүй дагаад дуулчихмаар, заримдаа хэсэгхэн гуниглачихмаар санагдвал бүгдийг нь л хийх хэрэгтэй. "Kush'n Oyuka Jazz band"-д тийм л учраас баярлалаа гэж хэлмээр байна.
Tuesday, January 24, 2012
ЗАСГААСАА ҮҮНЭЭС ИЛҮҮ ЮУГ ХҮСЭЭВ? /Егөөдөл/
Би эсэргүүцэж байна. Бүр маш олон зүйлийг эсэргүүцэж байна. Яг альнаас нь эхлэх, алийг нь тодотгохоо ч мэдэхгүй байна. Гэхдээ л их бухимдал төрөөд өглөгч төрөө "Өмөөрч" бичмээр байна.
Monday, January 2, 2012
Ордон Хотелд тавтай морил
Нээрээ та тавтай морилно уу. Манай улсын урдаа барьдаг "Ордон Хотелд" заавал зочлоорой. Би хэдхэн жилийн өмнө нэг ахтайгаа ярьж байлаа. Юу вэ гэвэл Төрийн ордны 4 давхарт буудал байгуулчихвал орлого нь алаад өгөх байх даа гэж. Энэ шоглоом өнөө цагт бодит болох магадтай болоодхов.
Subscribe to:
Posts (Atom)