Wednesday, September 7, 2016

АЗИЙН ХОТУУД ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ?

Манай гарагийн 200 гаруй улсад их бага хэдэн арван сая хот, суурин бий байх. Хүмүүсийн ухамсарт нэгдлийг бий болгодог тэдгээр суурин том жижгээсээ үл шалтгаалан ямар нэг асуудал бэрхшлээтэй байдаг нь тодорхой. Ганцаараа л биш бол хамтран амьдарч байгаа хүмүүсийнхээ эрх ашиг, үйл үйлдэлд тохируулж, нийцэж амьдрах гэдэг хэнээс ч тэр хэр хэмжээндээ таарсан золиос шаардана. Энэ л зарчмаар хот суурингийн амьдрал үргэлжлэн байгаа.

Өчигдөрхөн өндөрлөсөн “UCLG ASPAC Congress” –ийн нэн сонирхолтой илтгэлийн сэдэв нь “Засаг захиргаанаас хот сууринг хэрхэн нөхөн сэргээж болох вэ?” гэсэн сэдэв байв. Дэлхийн томоохон нийслэлүүдийн төлөөлөл Сөүл /БНСУ/, Жакарта /БНИндонез Улс/, мөн өндөр хөгжилтэй Бусан /БНСУ/, Крайстчорч /Шинэ Зиланд Улс/ хотын төлөөлөгчид оролцож тус бүрийн жишээгээ ярьсан юм.

Сөүл, Жакарта хотуудын хувьд газар нутгийн хэмжээ, хүн амынхаа тоогоор тун оройлцоо буюу 10 гаруй сая хүнтэй. Тулгамдаж буй асуудлууд нь ч төстэй юм. Авто замын түгжрэл, ундны ус, шинэ суурьшлын бүс гэх мэт. Яагаад гэвэл тус хотууд тэлж болох хамаг бололцоогоо ашиглачихаж л дээ. Жакартагийн нэг онцлог нь өдөртөө хүн ам нь 12 сая бол шөнөдөө энэ тоо 2 саяар хорогддог гэх.
Тэд хотынхоо нөхөн сэргээлт, төлөвлөлтийг хийхийн тулд олон нийтийн байгууллага, хувь хүмүүсийн санаа, дэмжлэгийг тогтмол авч байгаагаа дурьдав. Жишээ нь Жакарта QLUE нэртэй аппликэйшнийг ашиглан нийтийн тээвэр, барилга байгууламжтай холбоотой санал гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэж байгаа юм байна. Хүүхдэд ээлтэй хот болох зорилтыг чинь Жакартачууд мартсангүй.
Харин Сөүлийн хувьд Шинчунь, Ганнам зэрэг дүүргийнхээ иргэдтэй тогтмол харилцаатай ажиллаж, байгальд ээлтэй хот болох зорилтыг хэрэгжүүлээд эхэлжээ. Сөүл хот нь Солонгосын дайны дараа бүтээн байгуулалтыг эрчимтэй эхлүүлж, 70-90-ээд оны дунд үе хүртэл барилга байгууламжийг нэн түлхүү барьсан юм. Харин нэг л мэдэхэд дундаж нь 20 давхартай барилгаар дүүрч эхэлсэн Сөүлд ногоон байгууламж дутагдаж эхэлсэнийг анзаарсан тул хот төлөвлөлтийг тэнцвэржүүлэх буюу ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлийг түлхүү анхаарсан байна. Тиймээс байгалийн унаган төрхийг алдагдуулахгүйгээр шинэ барилга байгууламж босгохыг чухалчилж байгаа нь манайхны бодох л асуудал.

Өнөө 2 хотын нэг нь 2000-аад оноос тун богино хугацаанд хөгжиж байгаа Бусан. Япон тэнгисийн эрэгт орших энэ хот суурьшлын шинэ бүсээ тэнгэр баганадсан байшингаар хүрээлэн чимж, дайны үед бий болсон ядуусын хорооллоо ЮНЕСКО-д бүртгүүлэхээ ч мартсангүй. Хотоо Азийн дараагийн Шанхай, Гонг Конг, Токио болгох хүсэл нь илтэд цухалзах авч, хуучнаа тордох бодлогыг илэрхий дэмжиж байгаагаа Ази, Номхон далайн хот суурингуудын нэгдлийн чуулганы индрээс нийтэд зарласан юм.

Сүүлийн хот болох Шинэ Зиландын Крайстчорч /Christchurch city/ хотын зөвлөлийн гишүүн Али Жонес гэх дайчин бүсгүйн яриа олныг уйлуулж, бас даган дуурайх хүслийг нь бадраав. Крайстчорч 2010-2012 оны хооронд 5,2-7,1 магнитутын хүчтэй, нийт 5 удаагийн газар хөдлөлтийн дараа өөрсдийгөө танин мэдэж, сэргээн босгосон асар тэнхээтэй хот юм. Хотын зөвлөлийн гишүүн Али Жонес газар хөдлөлтийн дараах цочролоос хэрхэн гарч, хэрхэн бүтээн байгуулсан тухайгаа хэлэхдээ:
“... Тэр жилүүд хардсан зүүд шиг байсан. Мэдээж газар хөдлөлтийн дараа цочролоос гарах нь дан ганц засаг захиргааны хийх ажил биш байсан. Хүн бүр оролцож байж манай хот сэргэсэн юм. Үүний тулд хотын иргэн бүрт ухуулан таниулах, илүү аюулгүй, бат бөх орон сууц, байшин барилгатай болох талаар санал солилцож байж шийдсэн. Энэ хугацаанд бид хотынхоо худалдааны хэсгийг контэйнер /чингэлэг/-ээр хийж, газар хөдлөлтийг даван туулах шинэ технологийг дэмжин ажилласан. Одоо ч үргэлжилж байна” гэсэн юм.

Энэ бүхнээс юуг анзаарсан бэ гэвэл дэлхийн хотууд аль болох хүндээ ээлтэй, хүнээ гэсэн хот болохын тулд аль л болж бүтэх бүхнийг хийж байна. Зарим нь эхнээсээ эерэг үр дүн өгч байгаа юм билээ.

Эцэст нь хэлэхэд засаг захиргаа гэдэг бол хүн юм. Хүн өөрийнхөө жаргалын төлөө юу хийж чадахыгаа хийх нь хамгийн зөв. Үгүй бол өөрийгөө тойруулж гүн нүх ухаснаас огт ялгаагүй!

Сэтгүүлч: Х.Болорбат
2016/09/07

Бусан хот, БНСУ

Крайсчорч хот газар хөдлөлтийн дараа

Крайстчорч хот газар хөдлөлтийн дараах бүтээн байгуулалт 

Бусан хотын шөнийн байдал

Бусан хотын Камчеон соёлын тосгон. /2009 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн/

Сөүл хотын төвөөр урсах ногоон байгууламж бүхий гол.

Жакарта хотын хэтийн төлөвлөлт