Сар хүрэхгүй хугацаа үлдлээ дээ. Юунд вэ гэвэл... мэдээж шинэ жилийн баяр. Танай байгууллага шинэ жилийнхээ комиссийг байгуулаад жигтэйхэн ажилтай байгаа бол дараах санааг та нарт зориулж ээлжит "Шинэ жилийн будаа" өгч байна... Хэрэгцээтэй байж болох зарим нэг мэдээллийг өгч байгааг уншаарай.
Бэлтгэл ажил: Шинэ жилийн баярт зориулсан сонгодог хэлбэрийн үдэшлэг эхлэхээс өмнө дор хаяж 2 цагийн өмнө зочдыг угтах хэсэг бэлэн болсон байх ба үүдний хэсэгт зураг авхуулах фон /тухайн байгууллагын лого, нэр бүхий/ бэлтгэж байршуулсан байна. Баяр эхлэхээс 40 минутын өмнөөс тухайн үдэшлэгт ирж буй зочдыг угтахдаа халуун дарс /тухайн байгууллагын шинэ жилийн баярыг зохион байгуулах комиссын бэлтгэсэн уух зүйл/ бэлтгэж үйлчилгээний ажилтнууд үйлчилж байна. Баярт ирэгсэд зургийн фоны өмнө зургаа татуулж, ярилцлага өгсөний дараа танхимд нэвтэрнэ. Мөн угтах хэсэгт сонгодог хөгжмийн дөрвөл буюу утсан хөгжмийн дөрвөл сууж сонгодог аяс тоглож байна. Эсвэл хуучир /ХБК-ийн оюутнуудын “Вива” нэртэй хуучир хөгжмийн хамтлаг жааз стилиэр 30-40 минутын угтах аялгуунууд тоглодог/ гэх мэт үндэсний хөгжмийн дөрвөл байж болох талтай.
Ерөнхий дараалал:
- Эхлэл хөгжим /Ёслолын фонфари, эсхүл дүрс дуу бүхий эхлэл шторкийг урьдчилан бэлтгэж дэлгэцэнд үзүүлнэ/
- Хөтлөгчийн эхлэл /Энэ хэсэгт ёслолын ажиллагааг эхлэж буйг хөтлөгч мэдэгдэн, дөрвөн мөртүүд хэлнэ/
- Захирлын эсхүл тухайн компанийн удирдлагын багийн мэндчилгээ /Нийт хамт олондоо хандан мэндчилэх энэ мэндчилгээний агуулга нь өнгөрч буй оныхоо амжилтыг дүгнэсэн, ажилтан албан хаагчид, хүндэт зочдыг нэгэн үдэш тухтай баярлаж цэнгэхийг уриалсан байна. Энэ үгний дараа баярын ажиллагааны эхний хундагыг өргөн барина. Хундагыг архи эсхүл оргилуун дарсаар дүүргэж өргөнө/
- Дуурийн дуучид /Ж.Вердийн Травиатта дуурийн “Хундагын дуу”-гаар мэргэжлийн дуурийн дуучид мэндчилнэ. Энэ дууг дуулах үед дуучдад Оргилуун дарс бүхий хундага бариулах нь зүйн хэрэг юм. Миний хувьд зөвлөхөд “Хундагын дуу”-г ДБЭТ-ийн гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, МУСТА Б.Эрдэнэтуяа, Ш.Наранчимэг болон Б.Гомбо-Очир нарын дуучид сайхан дуулдаг юм/
- Зоог /Үдшийн эхний зоог барина. Зоог барих үед хөнгөн хөгжмийн мэндчилгээ байж болох талтай. Зарим тохиолдолд тухайн байгууллагын шинэ жилийн комиссоос тусгайлан бэлтгэсэн дэлгэцийн мэндчилгээг ч үзүүлдэг. Эсхүл саксфончин Г.Болдбаатар зэрэг соло уран бүтээлчдийн сонирхолтой тоглолтуудыг сонгож болно. Мөн танд “Kush’n Oyuka” жааз хамтлагийг ч санал болгож байна. Учир нь тус хамтлагийн уран бүтээлд хөнгөн, шинэ жил зул сарын дуунууд олноор бий/
- Шагнал гардуулах ёслол /Тухайн байгууллагын оны шилдэг ажилтнуудыг шалгаруулсан дүнгээ танилцуулж байгууллагын удирдлагын бүрэлдэхүүн шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолыг зохион байгуулна/
- Урлагийн тоглолт 2-3 дуу /Энэ урлагийн тоглолт нь залуу эрч хүчтэй уран бүтээлчдийнх байвал зохино. Жишээлбэл: залуу дуучин Э.Соёмбо, Б.Солонго, Г.Тэмүүжин зэрэг үзэгчдийн танил болсон уран бүтээлчдийг санал болгож байна/
- Мэндчилгээ /Энэ хэсэгт байгууллагын хамт олны бэлтгэсэн багт наадам, уралдааны бүтээлүүдийг үзүүлж болно/
- Зоог /Үдшийн 2 дах зоог. Зоогийн үеэр намуухан аяс эгшиглэж хэсэгхэн хугацаанд завсарлага авч болно/
- Азтан тодруулах /Зохион байгуулагчид оны эсвэл үдшийн азтан тодруулах ажиллагаа гэх зэргээр нэрлэж болно/
- Урлагийн тоглолт 2-3 дуу /Монголын орчин үеийн хөгжмийн нэрт төлөөлөгчид байж болно. Шинэ жилийн хамгийн олон дуутай дуучин бол МУГЖ Б.Сарантуяа юм. Мөн шинэ жилийн баяраар зочдыг ихэд хөгжөөдөг дуучид гэвэл МУГЖ Т.Ариунаа, МУСТА С.Наран, Б.Баярцэцэг, Ц.Хулан, Харангын Лхагваа, Oceans-ийн Буянаа нар байна/
- Дуудлага худалдаа /Зарим баярт дуудлага худалдаа зочдыг хөгжөөдөг талтай. Дуудлага худалдаанд юуг ч оруулж болох бөгөөд худалдааны зорилго нь юунд ч чиглэж болно/
- Урлагийн тоглолт /Төгсгөл хэсэг учраас хамтлаг байх хэрэгтэй. Томоохон хамтлагуудын үнэ хөлс хэтийдэх тал бий. Гэвч өөрсдийн сонголтоо хийх нь чухал. Хөтлөгч миний зүгээс зөвлөхөд The Lemons, Madness, The Compass, The Pause, A Sound, Шар айраг зэрэг хамтлагууд боломжийн үнэтэйгээс гадна шинэ жилийн баярт зориулсан гадаад дотоод дуунууд дуулдаг нь давуу тал болно/
Хөтөлбөрийг энэ мэтчилэн баяжуулж, өөрчлөлтийг өөрийн хүссэнээр хийх боломж бий. Хамгийн гол нь та баярын хөтөлбөрийг мэргэжлийн байгууллага, уран бүтээлчдэд даалгавал хариуцлагатай алхам болно. “Харамч хүн илүү зардал гаргадаг” гэдэгчилэн бүх ажил өөрийн гэсэн үнэлгээтэй бөгөөд сайтар судлахыг танд зөвлөж байна.
Ингээд танд хэрэгтэй байж болох зарим нэг мэргэжлийн байгууллага уран бүтээлчдийн харилцах утасны дугаарыг орууллаа.
“Sound of Mongolia” ХХК - 99115962, 91009191
“Mongolian Music Production” - 91003134, 99152511
“Green Entertainment” - 99107142
Сэтгүүлч, хөтлөгч Х.Болорбат /СТА/ - 98981984
Жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр /Show biz/ - 88005802
SBN телевизийн хөтлөгч Б.Батзаяа /СТА/ - 88119791
No comments:
Post a Comment