Sunday, October 16, 2011

Уярч, бахдаж өнгөрүүлсэн нэгэн орой

Үнэхээр ингэж хэлэхээс аргагүй гайхамшигтай аялгуулаг үдшийг амралтын өдрөөр тохионо гэж санасангүй. Сэтгэл юунд уярдаг тухай төсөөлөхдөө зөвхөн сонсож дадсан тэр л хөгжимд байдаг гэж төсөөлдөг байж би.

Thursday, October 6, 2011

Хорвоо гэдэг баян, бас ядуу юм

Өнөөдөр дэндүү холын хэрнэ ээ, бас дэндүү ойрын нэг хүн хорвоог орхисон тухай надаар хэлүүлэлтгүй бүгд сонслоо... бас харуусч буй биз. Дэлхий дээр 7 тэрбум хүн багтаж ядан өдөр хоногийг өнгөрүүлж буй мэт ч амрах завгүй эргэлдсээр. Хүн болж төрчихөөд дурсагдах ч үгүй халих нэгэн байхад, хэдэн арван хүн мөнх бусыг үзүүлэхтэй ижил тийм "Алдар"-тай нөгөө нь бас байх юм.

Monday, October 3, 2011

Хугацаа нь дууссан бараагаа буцаая даа...

Бүр хэлэх үг олдохгүй ийм гарчиг өгч байна. www.mass.mn гэж цахим хуудсан дээр гарсан санал асуулгыг санаандгүй олж үзсэнээс болоод удаан шагайгаагүй байсан блогтоо салхи оруулах хувьтай юм байжээ. Хэл ам загатнаад хэлэхээс өөргүйд хүргэлээ гэж...