Sunday, April 24, 2011

Гэрлээгээс хамаг юм болж байгаан... Балайн

Энэ бүхэнд Гэрлээ болон Моку нар буруутай. Би лав буруугүй. Энэ дуу одоо бүр толгойноос салахаа байлаа.

Wednesday, April 20, 2011

"Yeouindo - Yeoinaru" хүртэл 2000 метр аяласан нь...



Ийм нэгэн аялал зохион байгууллаа. Хэн нэг хүн Сакура цэцэгсийн хүрээлэнд урьсан гэж байсан даа. Тэгээд урилгыг нэг дэх өдөр хүлээж авах боломжгүй буюу цаг агаарын "Онц ноцтой" үе таарсан тул мягмар гараг болгож өөрчилсөн нь энэ.

Friday, April 15, 2011

Сакура цэцэглээд л

Би Сакура цэцгийн учиргүй сайхныг нь мэдэхгүй болохоор эртнээс сонсч байсан үгсэнд итгэгүй байсан гэхэд болно. Тэгтэл сургуулийн маань хашаанд, бас энд тэнд нэг тийм ягаавтар туяатай, тайван амгаланг илтгэх шиг ялдам цэцэгтэй модод үзэгдлээ. Зурагнаас харсан болохоос дэргэд нь очоод удаан харж байсангүй. Энэ модны дор /цэцэгсийн дунд/ Монголын минь хахирган хаврын талаарх бодол ул мөргүй арьлах шиг...

... Хан мөрний хөвөөнд
    Хавар цаг зугаалахуйд
    Сакура дэлбээгээ дэлгэж
    Содон өнгөө түгээнэ...  
  
Хэн нэг хүн намайг Сакура "Цэцэгсийн" хүрээлэнд урьсан. Би Очихоор ам алдсаан... Хавраа гэж... :D

Wednesday, April 13, 2011

Бараг л хөгшин оюутан...


За тийм ээ, би бараг л хөгшин оюутан болчихлоо... Энэ блог энэ тэр лүү анхаарах сөгөөгүй овоо удсан байна. Бараг сар гаруй хугацаанд гар хүрсэнгүй бололтой. Өнөөдөр яагаад ч юм ганц нэг үг бичиж хүмүүст өөрийн байгаа байдлын талаар жаахан мэдээлэл хүргэхийг хүссэн гэж байгаа.