Wednesday, April 13, 2011

Бараг л хөгшин оюутан...


За тийм ээ, би бараг л хөгшин оюутан болчихлоо... Энэ блог энэ тэр лүү анхаарах сөгөөгүй овоо удсан байна. Бараг сар гаруй хугацаанд гар хүрсэнгүй бололтой. Өнөөдөр яагаад ч юм ганц нэг үг бичиж хүмүүст өөрийн байгаа байдлын талаар жаахан мэдээлэл хүргэхийг хүссэн гэж байгаа.
Зүгээр л тун энгийн хэдхэн үг сараачнаа... 4 сарын 1-ний өдөр ирэв. Ирсэн оройдоо гарч хэн "?" нэгэнтэй Мокули гэдэг бараашк уулаа гэж. Ихээр сөгнөвөл толгойд гарч мэдэх "дурак" байна. Маргааш өглөө нь хагас сайн тул би хагас хагас өдрийг ганцаар хийг хийж өнгөрүүлэхийг хүсээгүй тул гарч сургуулиа хайж байгаам. Тэгээд харь гарагаас ирсэн хүний хувиар метроны бүдүүвч зураг бариад хиншүү үнэртүүлсээр метронд суув. Хүмүүс муухай харна. /Мангар зовлонтой. Би ямар дулааны станцад ажилладаг галч байгаа биш. Хэцүү ч юм аа даа... Жич: Энэ хэсгийг УБ хотын удирдлагад хэлэх гэсэн юм/
Ахын зааж өгсөн замаар явтал биш ээ. Тэгэхээр нь өөрт оногдсон англи хэлэрхүү юмаараа зам асуулаа. Тэгсэн чинь харин "Со" ах нарт миний хэл мундагтдаг байна шд. :P Ичихээ больж асуусаар сургуулиа олов. /Бөөн баяр аа, бөөн баяр аа, бөөн бөөн баяраа хөө.../ Манай сургууль ууланд дээр, бас ч үгүй хол оршижихуй. Явахуйяа бэрхтэй газар байна гэж санаашрав. Гэвч яая гэхэв. Хүний хүү эрдмийг их холоос тээж ирдэг болохоор орон байрнаас минь 1 цагийн зайд орших газар руу өдөр бүрийг явсаар өнөөдрийг хүрсэн билээ.
Газар нутаг, агаар, хоол энэ тэрд бол түүртэх зүйлгүй дасаад наасан. Энэ нутгийн ч хүн шиг. Зарим нэг Солонгос нөхөр намайг манайхантай яасан адилхан хүү вэ гэлцэнэ. /Битүүхэндээ энд удсан гэж харагдах гэсэн санаархал... :))/
Одоо бол би гэдэг нөхөр Хан үндэстний хэлийг суралцаж буй харь иргэн. Цаашдаа хэл усандаа сайн болж байгаад эндхийн нөхдийн сэтгэлийн үгсийг хуваалцаж, хуваалцсан сэтгэлээ та нартайгаа бас дахин хуваалцах болно.

Жич: 2 сар орчмын дараа нэг сайхан нэвтрүүлэг хийгээд үзүүлнэ ээ... Нэвтрүүлгийн нэр "Зугаацахаар мордсон нь"...

3 comments:

  1. goy bichsen bainaa hugshuun. za tgd han undestni helig uter turgen suraaraa Amjilt shu

    ReplyDelete
  2. Арван таван морьтонд баярлалаа. Хэр хэмжээндээ л сурна даа... :D

    ReplyDelete
  3. chi erni adilhan solongosuudtai Lee sang geed duuchin baiga terentei adilhan yum bn. Ballerino gedeg duug duulsan baiga youtube deer haigad uzeerei

    ReplyDelete