Monday, June 29, 2015

И.Ф.СТРАВИНСКИЙН "АРИУН ХАВРЫН ТАХИЛГА" ДАХИН ТАЙЗНАА...

Хүндэт үзэгчид ээ, Улаанбаатар чуулгын шинэ бүтээл, И.Ф.Стравинскийн "Ариун хаврын тахилга" этно балетыг өнгөрөгч IV/24,25-нд өөрийн тайзнаа тоглож үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Улаанбаатар чуулгынхан 2015.07.11-ний 19:00 цагаас энэ алдарт бүтээлийг дахин ганц удаа тоглох гэж байгаа юм. 
Ингээд та бүхэндээ МОНГОЛTV-ийн "Гэгээн Анир" нэвтрүүлгийн зохиогч, сэтгүүлч Ё.Мөнхзаяагийн бичсэн тэмдэглэлийг хүргэж байна. Хэсэгхэн хором анхаарал хандуулан уншаарай.

Sunday, June 7, 2015

АКАДЕМИ АВАРДС ТӨРХӨӨ ОЛЖ ЭХЭЛЛЭЭ


Академи авардс /Academy Awards/ өнөө жил өмнөх жилүүдээ бодвол арай илүү дуулиантай болох шиг боллоо. Өмнөх жилүүдэд аль нэг театрын тайзнаа бараг засал чимэглэл гэх зүйлгүй болчихдог байсан шиг санагдана. 
Харин өнөө жил өөр байлаа. Шинэхэн байгуулагдсан "Шангри Ла"-г Зорих Монголын киночид, элчин сайдууд, бизнесийнхэн, бусад урлагийнхан, хэвлэл мэдээллийнхэн гээд анхаарал татахуйц байлаа. Мөн ТВ-үүдээр шууд дамжуулан үзүүлж, сэтгүүл, сайтынхан гэрэл зураг татах нь эгээ л Холливүүд мэт. 
Гэвч би энэ наадмыг дэргэдээс нь биш ТВ-ээр үзсэн юм. Америкийн кино Академийн дээд шагнал гардуулах "Оскар"-ын ёслолыг мөн л ТВ-ээр харахад хамаг зүйл нь нарийн чанд зохион байгуулалттай байхын дээр, хүн бүрийн хэлэх үг, зогсох байрыг нь хүртэл чанд тогтоож өгсөн нь илт байдаг билээ. Харин манайд энэ бүхэн нэг л тогтож өгөхгүй, хэлбэрээ олж чадахгүй үргэлжилсээр... 

Wednesday, April 8, 2015

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: “АРИУН ХАВРЫН ТАХИЛГА” ЭТНО БАЛЕТЫН МОНГОЛ ДАХЬ НЭ...

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: “АРИУН ХАВРЫН ТАХИЛГА” ЭТНО БАЛЕТЫН МОНГОЛ ДАХЬ НЭ...: Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг 2015 оны ...

“АРИУН ХАВРЫН ТАХИЛГА” ЭТНО БАЛЕТЫН МОНГОЛ ДАХЬ НЭЭЛТ



Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг 2015 оны 4-р сарын 24, 25-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байна.
Уг балетыг Улаанбаатар чуулга “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр Монголд анх удаа үндэсний хөгжимд найруулан, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан шинээр тавьж байгаа нь Монголын ардын хөгжмийн зэмсгийн уран сайхны илэрхийллийг нээж таниулсан, Монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг харуулж буй уран бүтээлийн томоохон эрэл хайгуул  юм.

'Ариун хаврын тахилга' этно балетын монгол дахь нээлт болно | Урлаг.мн

'Ариун хаврын тахилга' этно балетын монгол дахь нээлт болно | Урлаг.мн