Академи авардс /Academy Awards/ өнөө жил өмнөх жилүүдээ бодвол арай илүү дуулиантай болох шиг боллоо. Өмнөх жилүүдэд аль нэг театрын тайзнаа бараг засал чимэглэл гэх зүйлгүй болчихдог байсан шиг санагдана.
Харин өнөө жил өөр байлаа. Шинэхэн байгуулагдсан "Шангри Ла"-г Зорих Монголын киночид, элчин сайдууд, бизнесийнхэн, бусад урлагийнхан, хэвлэл мэдээллийнхэн гээд анхаарал татахуйц байлаа. Мөн ТВ-үүдээр шууд дамжуулан үзүүлж, сэтгүүл, сайтынхан гэрэл зураг татах нь эгээ л Холливүүд мэт.
Гэвч би энэ наадмыг дэргэдээс нь биш ТВ-ээр үзсэн юм. Америкийн кино Академийн дээд шагнал гардуулах "Оскар"-ын ёслолыг мөн л ТВ-ээр харахад хамаг зүйл нь нарийн чанд зохион байгуулалттай байхын дээр, хүн бүрийн хэлэх үг, зогсох байрыг нь хүртэл чанд тогтоож өгсөн нь илт байдаг билээ. Харин манайд энэ бүхэн нэг л тогтож өгөхгүй, хэлбэрээ олж чадахгүй үргэлжилсээр...
Дээр дурьдсанчилан энэ жилийн тайз, гэрэл, чимэглэл хамаагүй илүү болсон харагдана. Харин манай жүжигчид, уран бүтээлчид, ер нь л улаан хивсэн дээр алхсан зочдыг харахад бэлтгэлээ төдийлөн сайн хангаагүй ч юм шиг. Зуны дэлгэр цаг байна даа тогос шиг гоёод ч болов ороод ирж болдоггүй юм байх даа гэж бодмоор улсууд ч байх.
Энд ердөө цөөн хэдэн үгийг л хэлмээр байна. Юу вэ гэвэл ямар ч ёслол, цэнгүүнд урьдчилсан бэлтгэл буюу нарийн чанд дэгтэй зохион байгуулалт, хөтөлбөр, зохиол гаргадаг баймаар байна. Ухаандаа улаан хивсэн дээгүүр явж өнгөрөхдөө зураг татуулахаар зогсох хэд хэдэн цэг, хэвлэлийнхэнд ярилцлага өгөх тусдаа орчинг бий болгодог баймаар. Тэгэхгүй бол ганц зургийн фонтой тэрийгээ тойрсон үй түмэн хүнтэй. Бас болоогүй, зураг авхуулахаас айж мэгдсэн оролцогчид. Эрчүүд маань хослолынхоо хамаг товч /бүр нэгийг ч үлдээлгүй товчилсон байх/ -ийг хуу товчлоод, гутлынхаа тоосыг ч үл анзаарсан байхтай элбэг таарна.
Мөн алив томоохон ёслолыг нээж үг хэлдгийг болиулбал яасан юм бэ? Гадны томоохон шагнал хүртээх ёслолыг ямар нэг албан тушаалтан, ерөнхий ивээн тэтгэгч нээж үг хэлээд байгааг харж байсан уу? Би лав харж байгаагүй дуулаа ч үгүй юм байна. Гол нь тэдгээр нээлтийн үг хэлж байгаа нөхдүүд нь чухамдаа өөрийгөө магтахаас л бусдыг хэлэх юм.
Дараагийн нэг зүйл бол хөтлөгчид. Энэ тун чухал юм шүү. Хэнбэгуай ч гарч ирээд л бураад байдаг ажил гэж андуурч байвал том эндүүрч байна гэж хэлье!!! Хөтлөгч л бол юу дуртайгаа, санаанд орсон бүхнээ хэлээд байдаг юм биш. Бэлтгэж өгсөн зохиолын дагуу, үг үсгийг нь гуйвуулж дайвуулахгүйгээр нийтэд хүргэх үүргийг хүлээдэг учраас маш анхааралтай байх хэрэгтэй. Тиймээс л сүүлийн үед учиргүй ихээр газар аваад байгаа "ГАЙХАМШИГТАЙ, ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ" гэх зэрэг бүр нэг гайхширсан үгсийг цөөлөхийн тулд сэтгэл гаргаж ажилламаар байна.
Бид өч төчнөөн жил хөгжөөд ирсэн дэлхийн хөгжлөөс нэгэнт л зайлж чадахгүй учир цоо шинийг сэдэх гэж элэг авмаар юм хийдэг муйхар зангаасаа салах цаг болсоон. Ялангуяа энэ элдэв наадам, ёслол, цэнгүүн зохион байгуулдаг, зохион байгуулахаар завддаг улсууд жаахан мэргэжлийн төвшинд, арай дөнгүүр юм бодож, болохгүй бол гадны сайн зүйлийг шууд л хуулаад сурчихмаар байна.
Ирэх жил Академи авардс илүү дээрийг хийгээсэй гэсэндээ бичлээ.
Шагнал гардуулж уран бүтээлүүдийн шилдгүүдийг тодруулах нь сайхан байна л даа гэхдээ үзвэр талаасаа юуч байсангүй нь харамсалтай. Уйтгартай, үзэгчдэд зориулагдаагүй юм шиг тэгсэнээ суудал засаж, зурагтаар гаргаж яадаг байна аа. On&Off -ийн найруулга байсан байх магадгүй хөрөнгө зарахийг хүсээгүй юм боловуу гэж харагдлаа.
ReplyDeleteЯдаж ТВ-р үзээгүй болохоор зохион байгуулалт тийм ийм гэж хэлж мэдкү байна. Сайтуудын зурагнаас харахад хувцаслалт нь арай бишээ. Дараа жилээс Дрэсс код тогтоож өгсөн нь дээр юм шиг. Зарим нь бүр энгийн үедээ өмсдөг хувцастайгаа байналээ. Гэтэл зарим байгууллагын шинэ жилийн хүлээн авалт тэрнээс хэдэн хувь илүү байдаг шүү
ReplyDelete