Thursday, June 30, 2011

Өнөөдөр 7 сарын 1...




Өнөөдөр шинэ цагийн Монгол Улсын түүхэнд хараар үлдэх өдөр яах аргагүй мөн. Монгол ард иргэд итгэл үнэмшилдээ эзэн байх, хийсэн сонголтынхоо үр дүнг харах эрхгүй байгаагаа мэдэрсэн хамгийн аймшигтай өдөр. Болчимгүй үг, хий хардалт, хэт их сэтгэл хөдлөл юунд хүргэдэг болохыг харсан гунигтай өдөр. Энэ өдөр Монголын төр иргэнийхээ өөдөөс буу шагайж, иргэн нь төрийнхөө эсрэг тэрслэн боссон өдөр. Яс хаягчид, ял үүрэгсэд бүгд л энэ өдрийг мартах учиргүй... Өнөөдөр 7 сарын 1-ний өдөр... Бүү март.

Thursday, June 23, 2011

Юунд баярлаж, юунд сэтгэл зовних вэ?

Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама

Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев

Монгол Улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао

Сүүлээ мушгиж байгаа энэ 6-р сар манай орны гадаад харилцааны хувьд тун чиг түүхэн үйл явдлуудаар дүүрэн байлаа. Өнгөрсөн сарын сүүлээр төрийн тэргүүний Оросын Холбооны улсад хийсэн төрийн дээд хэмжээний айчлалаас авхуулаад тэр чигтээ анхаарахгүй байхын аргагүй.

Tuesday, June 21, 2011

Дуучин Б.Баярцэцэгийн цомгийн дуу

Манай Монголын шинэ цагийн хөгжмийн урлагт хоолойн өнгөөрөө ялгарч чадах цөөн эмэгтэй дуучны нэгэн бол яах аргагүй дуучин Б.Баярцэцэг. Хэдийгээр түүний дуунуудыг сонсоод мэддэг ч, өөрийг нь харахаараа зарим хүн таньдаггүй нь түүний даруу зангийнх биз. Би Б.Баярцэцэгтэй хамтран ажиллаж үзсэн хүнийхээ хувьд "Чадалтай" дуучин гэж үнэлмээр санагддаг юм. Дуулах тусмаа өнгө орж, хоолой нь суудаг дуучин учраас л тэгдэг байх. Уран бүтээлч найзын минь шинэ цомогт орсон энэ дуу сэтгэд ихэд нийцлээ. Та ч бас нэг сонсоод үзээрэй.

Wednesday, June 8, 2011

Алдаагаа өнөөдөр засах нь маргааш алдаагаа наминчилахаас дээр...

Эдийн засгийн алуурчин гэж хэн болох талаар нэгэн нэвтрүүлгийг үзлээ. Энэ нэвтрүүлэг нь нийт нийгмээ, эх орноо гэсэн хүн бүрийн үзэх ёстой танин мэдэхүйн, сэрж мэдрэхүйн чухал үүрэгтэй нэвтрүүлэг байна. Мэддэг нэгэн нь дуугүй өнгөрч болдог үнэнийг нийтэд ойлгуулах гэсэн чин эрмэлзлэл нь тун сайн санагдлаа... Та нэвтрүүлгийг үзээд санаагаа харамгүй хуваалцахыг хичээнгүйлэн хүсье...

Thursday, June 2, 2011

Мөнх зүйл үгүй...: Ээжийгээ учиргүй ихээр санаж, уйлав...

Мөнх зүйл үгүй...: Ээжийгээ учиргүй ихээр санаж, уйлав...: "Хар үүрээр, хүн амьтан сэрээгүй байхад л ганцаараа босчихоод ганцаараа уйлж суудаг над шиг эр байх уу даа... Санаа ч зовох шиг. Гэхдээ ямар ..."

Ээжийгээ учиргүй ихээр санаж, уйлав...

Хар үүрээр, хүн амьтан сэрээгүй байхад л ганцаараа босчихоод ганцаараа уйлж суудаг над шиг эр байх уу даа... Санаа ч зовох шиг. Гэхдээ ямар сэтгэл догдлол, энэ хөдлөлийг яалтай ч билээ дээ. Чулуун зүрхтэй улсуудыг бодвол бас нэг зүрх гэж юмаа мэдэрдэг байгаа нь дэндүү гайхам сайхан ч юм уу.

Мөнх зүйл үгүй...: Музей Эх орны түүхийг гэрчилнэ

Мөнх зүйл үгүй...: Музей Эх орны түүхийг гэрчилнэ: "Тун сайхан, маш чухал нэгэн санаачлагыг 100 хувь Монголын тодотголтой Үүрэн телефоны гуравдагч оператор Юнител корпорациас гаргажээ. Энэ нь ..."

Музей Эх орны түүхийг гэрчилнэ

Тун сайхан, маш чухал нэгэн санаачлагыг 100 хувь Монголын тодотголтой Үүрэн телефоны гуравдагч оператор Юнител корпорациас гаргажээ. Энэ нь чухам юу вэ гэвэл хүүхэд, залуусыг Эх орныхоо "Их" түүхтэй танилцах боломжийг бүрдүүлж байгаа 5 хоног Музей үзэх аян юм байна.
Яахав гадны орнуудад бол Музейн үзмэрийг 7 хоног бүрт нэг удаа гадаад, дотоодын хүн гэлтгүй үнэгүй үзүүлдэг тохиолдол бий л дээ... Тэр өдөрт нь хэнбэгуай нь ч бай дугаарлаж зогсоод Музей үзэж байхыг би лав Парист хэдэн жилийн өмнө харж байсан юм.
Харин энэ удаад Юнителийнхэн ийм сайхан ажил санаачилсанд би лав хувьдаа их баярлаж байна. Үр дүнгүй сурталчилгаа энэ тэр хийж байхаар энэ нь ирээдүйд ч, сурталчилгаанд нь ч тэр хэрэгтэй дээ...
Одоо гол нь амжиж үзүүлэх л хэрэгтэй байна. :)