Wednesday, January 26, 2011

МАХН-ын онц их хурал нэртэй “Онцгой” сонирхолтой шоу эхэллээ



Эрхэм нөхөд өө... Хэ хэ яг нэг ийм маягаар чухамхүү коммун мэндчилгээгээр эхэлнэ ээ... Хаврын улирал эхлээгүй байхад өнөөх Улс төрийн нэртэй “Хавар” цагийн синдром нь сүрхий хүчтэй эхлэв бололтой. АСА циркийн байранд Монголын Алдарт Хувьсгалт Намын онц их хурал нэртэй “Онцгой” содон шоу тоглолт эхлэж байна.

Saturday, January 22, 2011

Уламжлалт "нэрээ идэх" баяр

За нэг ийм нэртэй юм биччихвэл зарим улсууд боогоод үхчихдэг юм болов уу? Миний хувьд лав тэгж санагдаад байгаа юм. Билгийн тооллоор шинэ жил, шинэ сар гарч байгаа болохоор л 15 хоног золголт хийдэг энэ уламжлал бол үндсэндээ өнөөгийн шашныг даган Монголд мөнхлөгдсөн шашинт төрийн баяр гэх үү дээ.

Wednesday, January 12, 2011

Төөрсөн хүний дөрвөн мөрт


Сэтгэл минь ихэд хөдлөх юм
Сэрж чадамгүй зүүдэндээ төөрөх юм
Санаагаа хааяахан чилээх юм
Сархадын амтанд дурлах юм

Шинэ оны эхэнд өнгөрснийг дурсах дөрвөн мөрт...


Гацуураар гангарсан өвлийн сар
Гашуун дарсны аагтай сар
Ганцхан миний хань шиг сар
Ганцаардлаас аврах идтэй сар

Tuesday, January 11, 2011

Угаарыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж "буруу шаах" гэнэ :P

За яршиг дөө. Энэ одоо юу гэсэн үг вэ? Аль тэртээ 1987 оноос хойш хотын утаа угаарын талаар жив жув хийдэг байсан дарга нар одоо л гэнэт утааны асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд ярих болчих юм.

Monday, January 10, 2011

Мөнх зүйл үгүй...: Цагаан Тэмээ аалз

Мөнх зүйл үгүй...: Цагаан Тэмээ аалз: "Сэтгүүлч, уран бүтээлч хүний жаргал шинэ уран бүтээлээ өлгийдөн авч үзэгч олонд өргөн барих цагт тохиодог юм. Ялангуяа нийгмийн хөндүүр ..."

Цагаан Тэмээ аалз





Сэтгүүлч, уран бүтээлч хүний жаргал шинэ уран бүтээлээ өлгийдөн авч үзэгч олонд өргөн барих цагт тохиодог юм. Ялангуяа нийгмийн хөндүүр сэдвийг онцлон барьж, нийт олныг санаа бодлыг зөв чигт эргүүлэхээр шийдсэн бол илүүтэй ихээр баярлах нь зүй. Миний оюутан цагийн эрхэм найз сэтгүүлч, продюсер Б.Саруул өөрийн 2 дахь бүрэн хэмжээний бүтээлээ өлгийдсөн байна. Б.Саруул маань хэдийгээр олон нэвтрүүлэг хөтөлбөр хийж байсан ч "Бүтээл" гэж тодотгох, үзэгчдийн заавал үзэх ёстой тийм шийлээвэр нэвтрүүлэг нь өнөөдөр танай дэлгэцээр гарах нь ээ. Та 22 цагт UBS телевизийн 1-р сувгаар нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй.

Шинэ тэргүүнтэй боллоо

Өчигдөр 2011 оныг угтах хамгийн сүүлчийн баяр боллоо. Монголын дижитал гэрэл зурагчид нэг үдшийг яг сайхан баярлаж өнгөрүүлэхээр С1-ийн 2-р студид цуглаатхав. Зөндөө олон таньдаг хүмүүсээс гадна, бас их олон танихгүй байсан гэж байгаа. Эхнээс танилцаж, заримыг нь Фликр дээр харж байснаараа төвөггүй таних шинжийн.

Wednesday, January 5, 2011

Шинэ оны эхэнд "Шинэ оны баяр" хийнэ ээ... Яадым гоё шд...

Монголын Фликрчид шинэ оны эхэнд Шинэ жилийн баяр хийж байна. Тодруулбал 2011 оны1-р сарын 9-ний 16 цагт С1 телевизийн Их завсарлага бичлэг хийдэг 2-р студид эхэлнэ. Энэ баярыг зохион байгуулахад хамтран ажиллаж боломж олгож байгаа С1-ийнхэндээ маш их баярлалаа. Мөн АПУ ХК-ийн Fusion брэнд, MCS Electronics - Canon брэнд, Alko group- Mongol Premium зэрэг хамт олондоо чин сэтгэлийн талархал дэвшүүлмээр байна.
Баярт оролцох хүмүүс зохион байгуулагч Анжатай 99711008 дугаарын утсаар холбоо тогтоож, Таксыг 20.000 төгрөгөөр худалдаж аваарай. За тэгээд залуусын сайхан баяр дээр бүгд уулзацгаая. Түүхийг гэрэл зурагчид, бас сонирхогчид бүтээнэ гэдэгт итгэж байна. Амжилт залуус аа.

Saturday, January 1, 2011

Мөнх зүйл үгүй...: Буурал жил улирч, Буянтай жил гарлаа гэдэг байх аа...

Мөнх зүйл үгүй...: Буурал жил улирч, Буянтай жил гарлаа гэдэг байх аа...: "За сайхан баярлаж, шинэ оноо сайхан угтсан уу. Урт удаан үргэлжилсэн байгууллага хамт олон, анд нөхөд, нутаг нуга, төр засгийн гээд баяр цэн..."

Буурал жил улирч, Буянтай жил гарлаа гэдэг байх аа... Тэглээ сайхан жил гарлаа

За сайхан баярлаж, шинэ оноо сайхан угтсан уу. Урт удаан үргэлжилсэн байгууллага хамт олон, анд нөхөд, нутаг нуга, төр засгийн гээд баяр цэнгэл дуусч санаа амарлаа.