Monday, January 10, 2011

Шинэ тэргүүнтэй боллоо

Өчигдөр 2011 оныг угтах хамгийн сүүлчийн баяр боллоо. Монголын дижитал гэрэл зурагчид нэг үдшийг яг сайхан баярлаж өнгөрүүлэхээр С1-ийн 2-р студид цуглаатхав. Зөндөө олон таньдаг хүмүүсээс гадна, бас их олон танихгүй байсан гэж байгаа. Эхнээс танилцаж, заримыг нь Фликр дээр харж байснаараа төвөггүй таних шинжийн.
Нэгэнт зохион байгуулах комисст орсон хүн учраас жаахан сандрах маркийн гүйж энэ тэр. Хоол унд, хөтөлбөр гэх мэтийг би хариуцсан тул яг таг болгочих санаатай л гүйгээд байгаам шүү дээ. Хүмүүс ирээд багагүй хугацаа өнгөрсөн тул бараг 6 цаг дөхүүлээд эхэллээ дээ. Шинэ агшин гэрэл зургийн нийгэмлэг төрийн бусын тэргүүн Авга Омбо Довуучийн Энхтайван нээж үг хэлээд, төгсгөлд нь 2 том шийдвэр гаргачихлаа. Тодруулбал Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэгчилэн дараагийн хүнд "Төрийн Тэргүүн"-ий хувиар тамга тэмдэгээ хүлээлгэн өглөө. Ингээд Эрхэмчухал нийгэмлэгийг удирдах болов. Энэ мэт олон үйл явдал болж улсууд сайхан цэнгээтхэв. Дээрх зургийн эзэн Мөнх-Эрдэнэ маань оны шилдэг Flickr meeting гээч төрөлд тэргүүлж, мань мэтийнхээ алдрыг давхар өргөсөнд одоо хүртэл талархаад баршгүй нь ээ.
Эцэст нь ивээн тэтгэсэн АПУ-гийн Fusion brand, Алко групп компани, MCS electronics Canon брэндийнхэдээ учиргүй ихээр талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

1 comment: