Эрхэм нөхөд өө... Хэ хэ яг нэг ийм маягаар чухамхүү коммун мэндчилгээгээр эхэлнэ ээ... Хаврын улирал эхлээгүй байхад өнөөх Улс төрийн нэртэй “Хавар” цагийн синдром нь сүрхий хүчтэй эхлэв бололтой. АСА циркийн байранд Монголын Алдарт Хувьсгалт Намын онц их хурал нэртэй “Онцгой” содон шоу тоглолт эхлэж байна.
Удтал хүлээсэн хурлын төлөөлөгчдийн дунд “Хувьсгал” хийе гэсэн байртай настангууд, шинэчлэл нэрийн дор албан тушаал горилогч ганц нэг залуус телевизийн дэлгэц дүүрэн харагдана. Хурлыг 10:45 цагийн орчимд УИХ-д суугаа МАХН-ын цор ганц төлөөлөл болох Ц.Шинэбаяртан нээж, хурлын тэргүүлэгчдийг батлах санал хураагаад суудалдаа заларлаа... Хурлын тэргүүлэгчдийн байранд суусан хэзээ ч хамаагүй хувьсгал, шинэчлэл хийх магадлалтай Доёд тэргүүтэн багагүй сандарч басхүү догдлож байгаа нь дуу хоолойн чичирдэс, гарын салганал зэргээс илтэт харагдана. Хурлын хэлэлцэх асуудлыг батлах цаг болоход төлөөлөгчдийн дундаас 2 залуу гарч ирээд хөөрхөн үймээн дэгдээгээд авлаа... Эхний залуу мандат зүүсэн “Ардчилсан нам”-ын гишүүн байгааг илчилсэн бол, МАСОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан н.Батсүх гэгч Н.Энхбаярыг нүүр хийх газаргүй болголоо. Учир нь Н.Энхбаяр Монгол Ардын Намын бага хурлын гишүүн юм байна. Тэгсэн атлаа энд сууж байгаа нь улс төрчийн хувьд тун “Ичгүүр”-тэй гэдгийг мөнөөх залуу хэлээд тавьчих нь тэр шүү дээ. Гэхдээ мэдээж Н.Энхбаяр хэзээд маасайтал инээж сурсаныг мань мартсан байна шүү дээ.
Харин яг одоо Ц.Шинэбаяр гуай улс төрийн илтгэл нэртэй “Гомдол”-ын захидлаа уншиж байна. Энэ хурал ойрын 2 өдөрт үзүүштэй сайхан шоу болно гэдгийг баттай хэлэхдээ бас таатай байна. Онцгой шоуг Н.Энхбаярын TV9 үзүүлж байна.
No comments:
Post a Comment