Wednesday, February 2, 2011

Азтан болчихмоор байна шүү...





За ингээд билгийн тооллоор шинэ он гарах цаг нь ойртжээ. Хэдэн өдөр гэртээ зүгээр суусангүй... Хувцас угааж, гэр цэвэрлээд... Харин одоо ядарч байна.
Манайхан үүгээр дүүрэн хөл хөөрцөг болсон улсууд. Өдөр бууз хийж байхдаа ээжид санал болгосноор "Аз"-ын тодотголтой зоос буузанд хийлгэлээ. Өдөржийн ажил дууссаны дараа орой ширээгээ тойрч суугаад өнөөх Азын буузны эрэлд гарсан. Даанч одоогоор манайхны хэн нь ч азтан болоогүй л байна. Би хэсэг сойж байгаад нэг оролдож үзэх санаатай. Тэр зуураа битүүний битүү идэх идлэгийнхээ зургийг оруулж тайлбар хийж сууна.

No comments:

Post a Comment