Wednesday, February 2, 2011

Эрдэм дэлгэрэх сайхан жил болно

Шинийн нэгнийн өглөө золголт

 Хатан хөөрөг /Эгчийн охиных нь хөөрөг/

Өглөө үүр хаяарахтай зэрэгцэн сэрлээ. Ээж эртлэн босч цайгаа чанаж, аав зүг мөрөө гаргахаар зэхэж байна.
Өмнөх өдрийн унтах хүртлээ идсэн тэр их хоол арай л шингээгүй ч юм шиг жаахан хүндхэн бослоо. Билгийн тооллын шинэ оны өмнөхөн бичиж байсанчилан мөр гаргахгүй санаатай байсан ч ээж жаахан дургүйцээд байх юм. Тэгэхээр нь мөрөө гаргахаар гадагш гарлаа. Гадаа өмнөх өдрүүдийн өглөөг бодвол харьцангуй утаа сийрэг, агаар тунгалаг, жавар багатай байх юм. Ухаан цэлмэнэ гэдэг нь болж байгаа юм байлгүй... Тэгээд нэг л бодол төрсөн. Тэр нь юу гэвэл энэ жил бол их эрдэмд шамдсан, ихийг сурсан, ихийг бүтээсэн, ихийг өөрчилсөн тийм нэгэн он болох нь. Удаах бодол бол санасан минь удахгүй биелэнэ. Ингээд би гэдэг хүн учиргүй баяртайгаар золголт хийлээ. Харамсалтай нь зурганд би ороогүй. Надаас бусад нь бол байж байгаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

1 comment:

  1. Тийм сайхан жил орж байгаа гэдэгт итгэж байнаа, хичээгээрэй Боки, ( Би хувьдаа зүг мөр гаргасангүй, гэхдээ сайхан жил болноо )

    ReplyDelete