Monday, February 21, 2011
Өмчөө өөрөө хамгаалаач аа, малчид аа!!!
Өнөөдөр гэртээ байж байтал эгчийн маань бага охин орж ирж байна. "... Эмээ байхгүй юм уу? Эмээгээр хурганы нэмнээ оёулах гэсэн юм" гэж байна. Энэ асуулт удаан хугацаанд бодож, бас эгдүүцэхэд хүргэдэг өмчөө хамгаалах асуудал руу уруу татчихлаа. Дуугүй өнгөрч чадашгүй нь ээ.
Энэ үйл хэрэг хуучин цагт тус хүргэхийн нэртэй боловч үнэхээр албадлагын чанартай, дайчилгааны ажил байлаа. Арга ч үгүй юм. Мал нийгмийн өмч учраас нийт нийгмээрээ малаа хамгаалж, өсгөн үржүүлж, тэр байтугай үр шимийг нь хүртдэг байж. Ардчилсан өөрчлөлттэй зэрэгцэн малыг эзэнд нь өгч, хувийн өмчтэй болгочихлоо. Нийгэм даяар малладаг байсан тэр байдал эрс өөрчлөгдөж малчид алив ажлыг өөрөө хийдэг болоод даруй 20 орчим жил элбэг болоотхов. Малчид өөрийнхөө хүслээр 4 цагийн алинд нь ч малаа муулаад идчихнэ. Сүү цагаа, арьс үсийг нь ашиглачихна... Энэ мэт сайхан боломж бүрдэж, ёстой л гар хөдөлбөл ам тосдоно гээчийн үлгэрийг үзүүлэх нь тэр. Мөнгө цаасны хэрэгцээтэй бол мах сүүгээ арилжиж болно. Аргаа ядахад бараа таваараар хэдэн малаа солиод наймаалцаж болдог. Үнэн хэрэгтээ бол хотын чийгтэй байшинд амьдарч байгаа биднийг бодвол тэдэн шиг чинээлэг хүмүүс хаа ч үгүй. Малаа бэлчээх гэж хэдэн арван километр газарт хэний ч зөвшөөрөлгүй явж болдог мундаг газрын эзэд бол малчид. Бүр ахиулбал банкнаас зээл авахад дөрвөн хөлтэй буянт адгуус нь байвал болоод л явчихна. Малчин түмэнд ихээхэн боломж харагдахгүй байна уу?
Тиймээ, тэд үнэхээр баян. Тийм ч учраас "Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү..." бидэнд хамаагүй зүйл. Яг энэ бодолдоо хэтэрхий автсан баян малчид зуны дэлгэр цагаас эхлээд, намрын дунд сарын шинийн 17 хүртэл хундага тавихгүй ууж, хутга тавихгүй зооглосоор өвөлтэйгээ золгочихдог. Үгүй ээ энэ мөн ч их жаргал аа даа... Хадлан тэжээл, хашаа хороо, сүү сааль гээд өвлийн бэлтгэл ажил багагүй баймаарсан. Маргааш, маргааш, маргааш... Ингэсээр суутал нэг л мэдэхэд өвөлтэй нүүр тулна. Ажилгүй хэрнэ албатай мэт аашлах малчинд юу хэлэх вэ? Гэхдээ бүх малчин гэж хавтгайруулан харж, бодож болохгүй байх. Ажилтай нэгнээс нь өршөөл эрж байна.
Ингээд л өвлийн зуд турхан, элдэв гачигдал зовлон болохоор төрд зүтгэж, төсөвт захирагдаж суудаг хотын бидний халаасыг тэмтрэх гээд гүрийчихнэ дээ. Дургүй хүрч байна. Малчин танд тусаллаа гээд литр сүү, килограмм махаа бидэнд үнэгүй өгсөн билүү? За бүр үнэгүйгээ байг гэхэд хямд зарсан гэвэл би лав итгэхгүй байна. Хүнсний зах, дэлгүүрт өнөөдөр 1 кг үхрийн цул мах 4500-5800 төгрөгийн үнэтэй байгаа. Ааруул нь 10.000 төгрөгөөс хол давсан. Бид дэлхийн үнэтэй хотуудын жишгээс ч бараг л өндөр үнээр махаа авч идэж байгаа. Тэгсэн атлаа малынх нь тоо толгой энэ Монголын ардыг гулгитал нь хүрэлцэхээр хэмжээтэй гэж байгаа. Саяхан болж өнгөрсөн цагаан сараар ууц хэд хүрсэнийг мэдэж байгаа биз дээ... Хотын "Нэрэлхүү" ардууд нь хэд ч байсан хамаагүй амны билгээс ашдын билэг гээд л тэр үнэтэй ууцыг нь аваад дуучихсан.
Одоо харин нэг л зүйл хэлмээр байна. Би малд, маханд дургүйдээ, айраг цагаа, ааруул ээзгийг хүртдэггүйдээ ч ингээд байгаа юм биш. Ажилгүй малчидын өмнөөс хариуцлага хүлээсээр ирсэн олон мянган иргэний нэрийн өмнөөс "ичээсэй" гэж хэлмээр санагдаад л үүнийг бичиж байгаа юм. Бас дээрээс нь тэр олон зуун нэмнээ гэгчийг, толгой толгойгоор нь явуулдаг лааг, бас гурил будааг өөрсдийнхөө хүчээр олж аваач гэж хэлмээр байна. Би, бас надтай санал нийлж байгаа хүмүүс та бид тэдний өмнөөс амьдраагүй шүү дээ...
Би лав арчаагүй малчинд туслаж чадахгүйгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
Пизда минь юм мэддэг болчихоод, хуц за, гөлөг минь малчдын буянаар Монгол орон өнөөдөр өлсөхгүй явж байгаа
ReplyDeleteЧи л их сайн яваа бол боллоо доо... Миний блогт намайг хараахгүй бол сайнсан. Би гэрт чинь орчихоод чамайг хараагаад байвал лав таатай биш байх. Энэ бол миний үзэл бодлын өргөө юм шүү дээ.
ReplyDeleteaanhan zov zov bokitoi sanal niilj bn. heden jiliin umnu yaav hotod uer bolood baahan ail uert ursaj bhad neg ch malchin gergui hotsorson hoorhii humuust um uguugui shuu dee. uursduu bolohoor um l bol gar harad surtsan. hodoo um bolloo gehed hotiin bid shanalj bhad hotiin humuust gachlan bolohod yadaj 1 litr suu yvuulj bmaar umaa. baga bhdaa yun idevhitei ter nemnee gal laa gd suudag bsan um uur hureed bdii shuu
ReplyDeleteHmmm... Boddog bodol gehde zarim ni andaa baigaliin berxsheeliin omno ovdog sogdood orom yuga zoogloj duusaad orshol erej omno chin sogdvol oshiglood yavuulxuu orgood bosgoxuu?
ReplyDeleteБи тийм ч хатуу хүн биш. Гэхдээ үүнийг би үнэхээр арчаагүй хэсэгт нь зориулж байгаа юм. Өнгөрсөн зун Увс, Завханаар явсан. Зуны эхэн сар болчихоод байхад зам дагуух сэг зэмээ цэвэрлээгүй сум тааралдаж л байсан.
ReplyDeleteZuv zuv... Sanal niilj bgaga ilerxiilxiin satsuu bi bas ene sanaan deer nemnj heleh gants zuil bgaga ilerxiilxiig xuslee. Malchin ard ta buxnii osgoj ondiilgon xariulj osgoson bog bod buxnee ta buxniig gesen setgeliin door iluuchilsen xuvtsas, nemnee , laa buxnii xariug ul toon xorongo mongo, oorsdiin amriig bodoltson URD XORSHIIN naimachdiin gariigi xundruulj xalaasiig ni tuntilgexiin uchir odoogiin ene bux maxnii xoorogdol garj bgaag uxamsarlan Bugd Mongoloo gesen setgeltei baitsgaaya....
ReplyDeleteCiTizeN д талархаж байна. Таны санал мөн их үнэтэй санагдлаа... Монгол малын мах уул нь тэжээллэг талаасаа хамгийн үнэ цэнэтэй нь юм шүү дээ.
ReplyDeleteBlogtoo ulam orgojuulj neere tiimshu yaag unen boddohg bodol gesen ugnuudiig busdaar ulam olon heluulxer goy blog bolgono gedegt naidii :D KEEP MOVING FORWARD !!!!
ReplyDelete