Friday, February 11, 2011

Монгол үндэсний хөгжим Дэлхийд цуурайлна

"Mongolian Music Video Awards 2010" наадам өнгөрсөн оны 10 сарын эхээр 7 дахь удаагаа зохион байгуулагдсан билээ. Наадмын хамгийн эхний номинаци "Шилдэг санаа"-ны эзнийг тодруулдаг уламжлалтай.
Тэр л уламжлалын дагуу Наадам эхэлмэгц "Шилдэг санаа"-ны эзнийг тодруулахад уран бүтээлээ хийж эхлээд удаагүй байгаа Жонон гэж шинэ цагийн үндэсний хөгжмийн хамтлаг "Тань руу нүүж явна" киноны дуугаар хийсэн хөгжмийн найруулга бүтээлдээ зориулсан дэлгэцийн богино хэмжээний бүтээлээрээ шалгарч шагналын эзэн болсон. Тэд шинэ жилийн үеэр SBN телевизэд өгсөн ярилцлагадаа анхны гарааг нь үнэлсэн тэр шагналын тухайд, наадмын улаан хивсний ёслолын талаар сэтгэл хөдлөн ярьж байсныг тод санаж байна. Үнэхээр урам авсан, түүндээ бас бахдаж, дараачийн бүтээлээ хийх санаа зориг шулуудан байсан залуус маань үнэхээр сэтгэл сэргэм бүтээл туурвижээ.
Утаанд утагдсан Улаанбаатарт ойр дөт олж хараагүй аз жаргалыг энэ бүтээлээс олж харах бүрэн боломжтой байхаас гадна, үнэхээр өвлийн гайхалтайг гэнэт санагалзав.

No comments:

Post a Comment