Бид Алтан нэртэй шагналд ихээхэн дуртай хүмүүс шиг байгаа юм. Байгаа юм нь ч юу юм... Зохион байгуулагчид нь тэгж боддог шиг шуу юм болов уу... Монголд барагтаа л анхдагч болсон наадам "Гоо Марал"-аас хойш төрөн гарсан дүү наадмууд Алтан нэрийг зүүж, "Эд"-ийн шуналтай зарим нэгний арааны шүлсийг гоожуулах нь тэр... Алтан микрафон, Алтан Сарнай, Алтан Өд, Алтан Шонхор... бас болоогүй аймаг бүр өөрийн нэрэмжит шагналаа Алтан нэрээр гоодож эхэлсэн.
Сүүлийн хэдэн жил Монголын телевизүүдийн холбооныхон гишүүн ТВ-үүдийнхээ эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр тарааж хэвшсэн "Алтан Шонхор" гэх хэлбэрээ ч олж амжаагүй наадам амь бөхтэйгээр оршин тогтносоор. Америкийн ТВ-үүдийн шилдгийг тодруулдаг наадмын /Эммигийн шагнал/ цомны загварыг хуулбарлаж, удалгүй дэвсэн шонхор болгоод, эцэст нь цуцсан дүрээр эзэндээ хүрч буй шагналаас нь ажвал өөдлөх биш уруудаж байгаагийн дохио ч болох шиг. Хямд цомных нь цагирган бөмбөрцөг салж унаад байхаар нь дэвүүлж үзсэн ч байж болох. Дэвсэн Шонхорын далавч хэтэрхий үрэлгэн санагдахаар нь суулгаад авсан ч байж мэднэ.
Цомноосоо л хэлбэрээ олоогүй энэ наадмын ганц нэг шагналын эзнийг эс тооцвол бүхэлдээ хэлбэрийн гажуудалд орчихсон бололтой...
Friday, December 20, 2013
Tuesday, November 5, 2013
Wednesday, October 2, 2013
Зөв залуус зүглэдэг боллоо
Зөв залуус гэж тодотгосон нь учиртай юм. Кофе уух гэж л кофений газрыг зорьж, тэндээ хэсэгхэн жиг жуг хийгээд л харьцгаадаг байсан цаг өнгөрч дээ. Хотын төвийн өндөр үнэтэй албан тасалгаа түрээслэх гэж зүдрэхээр кофе, цайгаа уунгаа "зөв" залуустай зэрэгцэж суугаад албаа залгуулдаг шинэхэн хэв маяг бий болоод нэг их удаагүй ч, эрэлт ихтэй байна. Ямбалах, аяглах ч шаардлагагүй... албан тасалгаанд л авч болдог үйлчилгээг авчихаж бас болно. Ер нь л сайхан даа. Өглөө эртлэн босч өглөөний цайгаа тухтай орчинд уучихаад явдаг залууст "Coffice" бүр ч тохиромжтой... Юутай ч нэг зүглээд л үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна. Эдгээр зургаас хаягийг мэдэж аваарай.
Saturday, August 31, 2013
Хуучирч найзын шинэ уран бүтээл. Үзээд бусадтайгаа хуваалцаарай. Одноо маань мундаг хуучирч шүү! Амжилт хүсье найздаа.
https://www.youtube.com/watch?v=MQAQecXvWmU&feature=youtube_gdata_player
Subscribe to:
Posts (Atom)
