Saturday, January 1, 2011

Буурал жил улирч, Буянтай жил гарлаа гэдэг байх аа... Тэглээ сайхан жил гарлаа

За сайхан баярлаж, шинэ оноо сайхан угтсан уу. Урт удаан үргэлжилсэн байгууллага хамт олон, анд нөхөд, нутаг нуга, төр засгийн гээд баяр цэнгэл дуусч санаа амарлаа. Мөнгөний үнэр нь сайхан болохоос ууж идсэн, ухаанаа алдсан улсуудыг хөгжөөх гэдэг үнэндээ бол хүсээд байх зүлй биш л дээ. Гэхдээ ажил мэргэжил минь иймээс хойш яая гэхэв. Ахиж гомдоллохгүй ээ. 30-ний шөнө хамаг ажлаа дуусгаад он гаргах мөчийг гэрийнхэнтэйгээ өнгөрүүлэхээр төлөвлөж байсан ч бүтсэнгүй. Хамтарч ажилладаг компанийн захирлууд чи ирээд шинэ он угтах "Friends party"-г хөтлөж өг гэдийм байна өө. Бас л мөнгө, дараагийн ажил зэргээ бодоод гэрээсээ гадуур он гаргаж үзэхээр шийдсэн юм. I Loft function house-т нэлээд өндөр зэрэглэлийн хүлээн авалтын ширээ засаж, угталтын өвөрмөц шийдэл хийжээ. Зочид шөнийн 22 цагт эхнээсээ ганц нэгээрээ ирсэний хамгийн эхний зочин нь Сангийн дэд сайд Ч.Ганхуяг гэргийн хамт байсан юм. Энэ мэт зочид ирсээр 23:30 цаг болоход Камертоныхан, Хасынхан гэх 40 орчим хүн танхимд сууж хөгжилдөөнөө эхэлдийм байна аа. Хамтлагийг зарлаад, ширээ ширээгээр нь тулгуулаад л энэ тэр... Он солигдох мөч хамгийн сайхан байсан даа. Найзууд ингэж он гаргах нь үнэхээр таатай байсан гэдгийг бүр бичмээр байна. Баяр сайхан үргэлжилсээр нэг мэдэхэд гаднаас танхимыг дүүргэх хэмжээний зочин ирчихжээ. Партины хамгийн "Хог"-ийн зүйл нь "Камертон"-ынхан. Энэ хамтлаг мундаг сайн гэдгийг хүлээн зөвшөөрч болох гаргаж байгаа авир нь үнэндээ бол "ФааК" байлаа. Эба, Ганаа хоёр тун мөрөөрөө сайхан байх юм. Мээдээ биш ээ... Үг нь олширч ядаргаатаад. Ямар би байгаа биш биеэ мэдэж явахгүй бол муухай шд. Ая зохиогч Ганг эхний дуугаа дуулж дуусмагц Мэдээ гүйж гарч ирсэнээ шууд хамтлагийнхныгаа дуудаж энэ тэр. Уугаад багагүй согтсон улсууд чинь дуулна гэдэг худлаа шдээ. Тэгээд ч баяраа хийж байгаа юм бол дуулах гэж дайрах хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Сүүлдээ бүр Ганг гитарчин болоод хувирцан. Камертоны хажууд Ганг алдар муутай байж болох ч уран бүтээлч хүнийх нь хувьд дэндүү доромжилсон "Камертон"-ыхан өрөвдөлтэй санагдсанаа шууд бичээд авъя. Тэгэхгүй бол бухимдал гарахгүй зовоогоод байна. Би бүр аргаа бараад микрафоноо авах гэтэл Болд гуай "Чи явж уу л даа" гэж наадым даа... Би ажил хийж яваа болохоос уух гэж очоогүй л дээ... Тэгэхээр гостуу толгойнууд надаар дутахгүй гэж бодоод гараад явчихсөөн... :P Бас болоогүй ээ, ганц татчихаад гарсан гэж... Баяр сайхан боллоо. Харин одоо хэсэг хугацааны амралт эхэлж байна.

2 comments:

  1. Шулуухан л хэлсэн байна, шинэ оны мэнд БОКИ

    ReplyDelete
  2. Сайн шинэ оны мэнд хүргэе.

    ReplyDelete