Wednesday, April 20, 2011
"Yeouindo - Yeoinaru" хүртэл 2000 метр аяласан нь...
Ийм нэгэн аялал зохион байгууллаа. Хэн нэг хүн Сакура цэцэгсийн хүрээлэнд урьсан гэж байсан даа. Тэгээд урилгыг нэг дэх өдөр хүлээж авах боломжгүй буюу цаг агаарын "Онц ноцтой" үе таарсан тул мягмар гараг болгож өөрчилсөн нь энэ.
Сөүл хотын хөл хөдөлгөөн ид өрнөж байх 19 цагийн орчимд хамгийн их зорчигчтой 9 дүгээр шугамаар явахдаа, өдөр бүр сургууль руу минь хүргэж өгдөг метроны шугамын ачааллыг санагалзаж хэсэгтээ зогтуслаа. Харин өнөө "Хэн нэгэн" хүн маань бараг л 40 минут хүлээлгэдэг байна шд /Гэхдээ хэн нэгэн хүн маань шалгалттай байж байгаад тараад ирсэнийг энд дурьдах хэрэгтэй.../
Тэгээд л өнөөх цэцэрлэгийн зүг явлаа. Зураг авна гэж бодож явсан бол талаар болж байгаа юм. Нар аль хэдийнээ нүүрээ буруулчихсан байхад юуных нь ч зураг байхав дээ. Гэвч ганц нэгийг дарах гэж оролдсоныг та надаар хэлүүлэлтгүй харж байгаа байх аа...Япончуудын гайхуулсаар өдийг хүрсэн Сакура цэцгийн "бургас"-ыг авто замын дагуу хэдийг тариад, түүнийхээ эргэн тойронд явуут хүн идэж болохуйц хөнгөн хоол, унд зарж байх нь тун ч зүгээр юм. Иргэд нь ч хог хаягдлаа журамтай хаячихна. Ингэх нь өөрт амар л даа... Мөрнийн эрэг хавиар ууж идсэн улс амьтан байх нь бол тодорхой. Харин яавч агсам тавихгүй, олигтойхон ч орилохгүй юм билээ дээ... Гурван Монголын яриа л тэрүүхэндээ чангарч байгаад явсан гэж байгаа. Залуус үүгээр алхалж, хавар цагийн "Дурлал"-ын түүхээ бичиглэнэ. Тэд учиргүй "Армаачик" улсууд аа... Нээх янаг тэврэлдээд л, хүний нүд хариулж байгаад уруул дээр нь "Шубббб..." гээд л аваад хаяна. Солонгос маягийн дурлал ч гэхиймүү бүү мэд. Одоогоор эднийхээ дотоод мөн чанарыг мэдэрч амжаагүй байна. Мэдрээд ирэхээр лав өөрийг бичих байх. Харин эндхийн "Гунхсан" залууст охид нь нугасгүй юм аа. Нүүрэндээ пудртэй, хэтэрхий маягтай залуутай яваа бүсгүйн магнайд баярын нулимс бүрэлзэх нь холгүй дээ.
...Хан мөрнийн хөвөөнд жаахан сэрүүхэн байсан ч түр саатаж шаргал айраг хэдийг залчихсан гэж. Тэнд суухдаа элдвийг ярилцаж, гурвалсан болзооны эзэд Монголоороо бяцхан бардамнаад амжлаа. Нэг иймэрхүү байдлаар үдшийг аятай таатай өнгөрүүллээ... Харин ирэх даваа гарагт манай сургууль хэдэн муу сайн оюутнаа дагуулж явах юм гэсэн шүү... :D
Солонгос суралцагч нэгэн оюутны дэвтэрийн хавтаснаа ингэж бичжээ. "... Хөөе цагаан будааны хүүхэд минь би бол Монгол нутгийн Махчин байна" гэсэн байна. Овоо хүчирхэг сонсогдож байна уу. Харин хариуд нь: "... Хөөе махчин Монгол минь, Чи одоо будааны хүүхэд болж байна. Будаа бага ид..."
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment