Цахим ертөнцөд хэдийнэ танил болсон эрхэм хүндэт найз
таны амрыг айлтгая. Сонгуулийн дуулиан сонорт хүрч, сонголт хийхийг эртнээс
сануулсан “Сонгууль” хаяанд ирлээ. Ердөө гуравхан хоногийн дараа бид ирэх 4 жил
төр түшилцэх түшээгээ “Ардчилсан сонгууль”-аар сонгох болно. Хариуцлагатай энэ
цаг үед залуус бидний санал нэн чухал болохыг анхаарч саналаа заавал өгөхийг
уриалж байна. Бид энэ удаа тун няхуур
хандах хэрэгтэй. Залуус бид энэ улсын хүн амын 70 орчим хувийг эзэлдэг
болохынхоо хувьд, ирээдүйг нь авч явахынхаа тухайд, шинэ цагийг бүтээхийнхээ
учир “Сонголт”-оо заавал хийх ёстой. Бид амлалт өгөөд мартдагт биш, биднийг
басамжилж хуулийн дээр суугсдад биш, бүтээх хүсэлтэйд нь, эрдэм чадалтайд нь
санал өгөх хэрэгтэй байна. Бид энэ удаад залуусаа дэмжих хэрэгтэй байна. Монгол
залуусын эрдэм чадал, ухаан санаа, хүсэл тэмүүлэл, үзсэн харсан нь дэлхийн энд
хүрсээр буйг бодолцож тэднийгээ сонгох хэрэгтэй байна. Бидний хэн нэгэн нь
санал өгөхөөс татгалзаж, бидний хэн нэгэн нь мөнгөнд худалдагдах л юм бол бидний
ирээдүй бүрхэг тэнгэр шиг бүүдийж, бид амаа үдүүлж, бид нүдээ таглуулж мэднэ.
Тиймээс л залуу та 2012 оны 06-р сарын 28-ны өглөө эртлэн босч, өөрт буй “Сонгох
эрх”-ээ эдлэж саналаа заавал өгөөрэй. Тэдний юу ярьж байсныг, юу хэлснийг
сайтар сана, сайн тунгаа. Сонголт тань мэргэн байж, бид ирээдүйгээ гартаа авах
болтугай.
Бидний “Санал” өгөх өдөр 6-р сарын 28-ны Пүрэв гараг.
Бүү март!
Монгол Улсын залуу иргэн Боржигин овогт Хаадагийн
Болорбат.
No comments:
Post a Comment