Сайн байна уу? Блогоор минь зочилдогт тань баярлаж явдагаа бичээд, хавьд салхи оруулаагүй блогийнхоо тоостой хуудсыг нэг үлээгээд авъя... фүүүүүүүү... Нээрээ би оюутан болсон шүү дээ. Мэдэж байгаа биз дээ? :)
Энэ оны намар хаа сайгүй халуухан, бас их давчуухан болж өнгөрч байна. Улс төрчдөөс гараатай хэрүүл уруулын аян сүүлийн байдлаар оюутнуудын улс төржилтөөр үргэлжилж байх шиг. Барилга байшинтай холбоотойгоор хүний амь нас эрсдэж, кинон дээрээс л харж байсан автын аймшигт осол болчихлоо. Ерөөсөө л энэ намар учиргүй их хөл хөдөлгөөнтэй болж байна. Юу, хаана болж байгааг мэдэхийн аргагүйгээр маш хурдтай үргэлжилж байгаа нь намайг хэсэгтээ л сандаргаж байна. Бараг учраа ч олохгүй байх шиг.
Хүмүүнлэгт оюутан болж аваад нутагт нь сурч гавиагүй "Со" хэлийг өөрийнхөө нутагт сурах гээд харайлгаж байна. Би ийм удаан болчихсон юм уу, эсвэл энэ дэлхийн амьдрал өөрөө ийм аймшигтай хурдтай болчихоо юу бүү мэд... Хурд нь нэг л таарахгүй байх шиг. Дэлхийн анхаарлын төвд орчихсон манай орны хувьд гадныхны нөлөөллөөр ийм байдалтай болчихсон байхыг ч үгүйсгэхгүй юм...
За за юутай ч атугай урагшаа хараад л яваад байхаас. Жаахан тухгүй байгаа нь худлаа юм биш нэг сайхан санаа алдчихаад нам унтаад өгнө өө...
No comments:
Post a Comment