Wednesday, May 30, 2012

ХОГГҮЙ ЦЭВЭР ХОТЫН ТӨЛӨӨХ ЗУРАГТ ХУУДАСНЫ УРАЛДААН



Уралдааны зорилго:
Өдрөөс өдөрт хөгжиж, хөгжихийн хэрээр хүн ам нягтаршиж буй нийслэл хотын хүрээлэн байгаа орчин, иргэдийн амьдрах нөхцөл ачааллаа даахаа больж бохирдол хэрээс хэтэрч байгаатай тэмцэх, хоггүй хот болох уриалгыг олон нийт, тэр тусмаа хүүхэд залууст хүргэх. Үүний тулд хүүхэд, өсвөр насныхан, их хотын цэвэр орчинд амьдрах хүсэлтэй залуусын хүслийг бадраах, “гоё хот”-той болох их үйлсийн төлөө уриалах зурагт хуудас, шинэ шинэлэг уриа үгтэй болох нь нэн чухал байгаа юм. Уралдааны санаачлагыг аль нэг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн гаргаагүй бөгөөд эгэл жирийн ажил хэрэгч залуус гаргаж, ижил хүсэл тэмүүлэлтэй олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн юм. Уралдааны шагналын санг дэмжигчдийн хандиваар бүрдүүлж байгаа тул бизнесийн ашиг сонирхолгүй болохыг төвөөггүй ойлгох биз ээ.

Оролцогчид:
Уралдаанд аль ч насны, ямар ч мэргэжлийн хүн оролцож болно.
Бүтээлд тавигдах шаардлага:
Бүтээл нь хоггүй, цэвэр хотод амьдрах нь хэн бүхний хүсэл гэдгийг хоёргүй утгаар утгаар өгүүлсэн байхаас гадна, УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл, нэр дэвшигчийн уриатай ижил үг хэллэг агуулаагүй байна. Мөн бүтээл нь зурагт хуудас хэлбэр, тодорхой уриалгын үг хэллэгтэй байна.
Бүтээлийг хүлээн авах:
Бүтээлийг 2012.05.30-нийн өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд буюу 2012.06.08-ныг дуустал xoxocad@gmail.com хаягаар 300dpi хэмжээтэйгээр хүлээн авна. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг 2012.06.09-ний өдөр facebook дэх гоё хот хуудсанд байрлуулж 5 хоногийн турш нийт саналын 50 хувийг хэрэглэгчдийн Like –аар, 50 хувийг шүүгчдийн саналаар ялагчийн тодруулна. Уралдаанд ирсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд хоггүй болохын төлөөх бөгөөд хоггүй хот болохын төлөөх сурталчилгааг ажилд зохиогчийн нэрийг дурьдаж ашиглана.
Шагнал:
Уралдаан нь зөвхөн 1,2-р байр тодруулна. Ялагч 1,2-р байрны уран бүтээлчтэй хамтран ажиллана.
1-р байр: 500.000 төгрөг
2-р байр: 300.000 төгрөг
Жич: Хандив өргөгчдийн хандиваас шалтгаалан шагналын сан нэмэгдэнэ. Уралдаантай холбогдон гарах урсгал зардлыг зохион байгуулах баг хариуцах бөгөөд хандивын мөнгөнөөс хорогдохгүй болно.

No comments:

Post a Comment