Monday, November 5, 2012

ТУН УДАХГҮЙ ХҮСЭЛ БИЕЛНЭ

Сайн байна уу? Сайхан мэндлэх чинь их учиртай юм шүү дээ. Нүүр дүүрэн инээмсэглээд, чанга дуугаар, өөртөө итгэлтэйгээр "Та сайн байна уу? Сайхан амарсан уу?" гэж хэлэхэд ямар байдаг вэ? Надад лав сайхан байдаг...
Тэгээд хүн бүрт амжилт хүсээд, жаахан гунигтай байгаа үедээ тэднээс дэмжлэг авч сурах хэрэгтэй байх. Зарим үед үнэхээр бухимдмаар зүйл гарч ирэх л юм. Гэхдээ тэрийгээ нүүрэндээ гаргахгүй бол их сайн хэрэг байх. Би хэдий ингэж боддог ч зарим үед яг хэлсэн шигээ байж чадахгүй үе гардаг л даа. Ихэнхдээ л бусдын сэтгэлд сайхнаар үлдэхийг хичээдэг юм. Надтай таарсан хүмүүс ч бас тэгж дүгнэнэ гэж итгэж байна.
Би өөрийнхөө албан ёсны нэгэн хуудсыг нээсэн юм... Тэр хуудас нь энд байна. Та нэг ороод үзээрэй. Энэ хуудас чухам сүрхий цахим хуудас биш ч, Facebook-ийн боломжит хуудас байгаа юм. Хийсэн зүйлийнхээ талаар товчхон тоймлож, хэдэн зураг оруулсан нь танд намайг юу хийдэг нэгэн болохыг төвөггүй ойлгуулах байхаа.

No comments:

Post a Comment