Tuesday, December 30, 2014

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: АЗ ЖАРГАЛТАЙГААР ҮДЭХ НЭГЭН ОН

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: АЗ ЖАРГАЛТАЙГААР ҮДЭХ НЭГЭН ОН: Тийм ээ, үнэхээр аз жаргалтайгаар үдэх нэгэн жил бол 2014 он байлаа. Жилийн эхнээс л бүхий л зүйлд өөрийгөө сорих мэт сонирхолтой, адал явд...

АЗ ЖАРГАЛТАЙГААР ҮДЭХ НЭГЭН ОН

Тийм ээ, үнэхээр аз жаргалтайгаар үдэх нэгэн жил бол 2014 он байлаа. Жилийн эхнээс л бүхий л зүйлд өөрийгөө сорих мэт сонирхолтой, адал явдалтай бүхэн ээлжлэн ирж миний амьдралыг эгэл бус болгосон гэхэд болно.


Monday, October 27, 2014

ГАШУУДАХАД Ч БАГАДАМ

Гашуудмаар, бүр эмгэнэж харуусмаар яасан ч хэцүү үе ирчихэв дээ. Олонхи Монголчууд бид амьдралдаа арайхийн хүрэх болсон сүүлийн жилүүдэд алхам тутамд цочирдом мэдээ, харуусам үйл явдалтай нүүр тулсаар өнөөг хүрэв. Улс төр гээчийн тоглоом болж, золиосонд нь бүх нийтээрээ өртөж байгаа бид хөөрхийлөлтэй гэхээсээ илүү "Гашуудал"-тай байдалд хүрч, өдрөөс өдөрт сөхөрч байна. Үнэн худлын алин болохыг ялгахын аргагүй байгааг хэдийгээр бид харж байгаа ч хонь шиг номхон байгаа нь эмгэнэлтэй байна.
Хэдхэн жилийн өмнө олсон хэдийгээ амьдралдаа хүргэж болдог байсан ч өнөөдөр харин хурууны завсраар урсах элс шиг болчихож... яах ч аргагүй мэт дуугүй суусаар өндийх сөхөө ч үгүй болох нь ээ... Үнэхээр цөхөрч байна.
Хүн ард нь нэгнийгээ гэх сэтгэл, бусдыг хүндэтгэх хүндэтгэлгүй болж, алж талах, амин хувиа хичээх нь энүүхэнд болж хэрээс хэтэрлээ. Үнэхээр, бүр үнэхээр эмгэнэн гашуудаж, нулимс дуслуулж байна.
Бидний амьдралд ямар нар гарахыг хүлээж, ямар аз тохиохыг харах гэсээр хайран сайхан насны минь үнэтэй өдрүүд харвасан сум шиг өнгөрсөөр байна...
Үнэхээр гашуудмаар санагдаж байна. Харин нэг хэсэг нь энэ бүхэнд зүгээр л дассаар, бүр үнэнийг ялгаж чадахааргүй сохорсоор байна...
Хэлэх үг минь барагдсаар байна...

Saturday, October 18, 2014

ЗААВАЛ УНШИХ НИЙТЛЭЛ

Д.Төрмөнх багшийн энэ нийтлэлийг заавал уншаарай. Миний хэлэхийг хүсдэг, хэлдэг олон зүйлийг хөнджээ.

http://turmunkh.niitlelch.mn/content/6451.shtml

Saturday, August 30, 2014

ХУРИМ БОЛ ТӨРТ ЁСНЫ ҮЙЛ

Тийм ээ, үнэхээр төрт ёсны үйл хэрэг билээ. Тиймийн тул хурим найрыг үүсгэх, хөгжөөх дэг жаягийг нарийн чанд даган мөрдөж, эртнээс нааш уламжилж иржээ. Ингээд сэтгүүлч, хөтлөгч миний бие "Монгол ёс заншлын бага тайлбар толь" /Г.Чингэл/ номноос болон өөрийн туршлагаас улбаалан ойрын үест ихээхэн болж буй Монгол хуримын ёс дэгийн талаар товчхон мэдээлэл түгээе гэж санаснаа сийрүүлж байна. Ёс дэгээ мэдэхгүй бол ичгэвтэр хэрэг болох биз. Танд хэрэг болно гэж санана. 

Sunday, March 16, 2014

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: ФИЛИППИН ТАЙВАН УУ?

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: ФИЛИППИН ТАЙВАН УУ?: 1. Cebu хотын ерөнхий харагдах байдал 2. Ayala mall 3. Сэбү хотын төв 4. Сэбү хотын төв 5. Ayala mall 6. San Mi...

ФИЛИППИН ТАЙВАН УУ?

1. Cebu хотын ерөнхий харагдах байдал

2. Ayala mall

3. Сэбү хотын төв

4. Сэбү хотын төв

5. Ayala mall

6. San Miguel шар айргийн төв үйлдвэр

7. IT park

8. IT park

9. SM mall

10. SM mall

Тийм ээ, ингэж асуух хүн багагүй байх юм. Би ялгаагүй л дээ. Филиппинд ирэхээсээ өмнө яг л надаас ингэж асуух хүмүүстэй адилхан байсан. Бидэнд Филиппинийн талаарх мэдээлэл тун багын дээр сөрөг нь сайнаасаа их байдгаас л болдог байх. Би харин энд 3 сар шахам болох гэж байгаагийн хувиар зарим нэг зүйлийг тэмдэглэсээр ирлээ. Өнөөдөр ч мөн ялгаагүй Филиппинийн Сэбү хотын талаар мэдээлэл оруулах болно оо.

Friday, February 21, 2014

ЯАГААД CELI /CLEVERLEARN ENGLISH LANGUAGE INSTITUTE/ ГЭЖ?

Тийм ээ, яагаад CELI гэж? Ийм асуултыг их олон хүн надаас асуулаа. Англи хэл сурахын тулд өөрт байгаагаа болон эцэг эхийнхээ хэдэн борыг зарцуулан байж харь орныг зорихын учир бодолтой байх учиртай юм билээ. Зарим найзууд минь асуусан л даа. Яагаад гуравдагч орныг сонгож байгаа юм бэ? гэж. Үүнд бол цөөхөн хэдхэн шалтгаан байгаа юм.





Friday, January 31, 2014

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: БЯЦХАН ЕСҮС ХҮНТЭЙ ЯРЬЖЭЭ

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: БЯЦХАН ЕСҮС ХҮНТЭЙ ЯРЬЖЭЭ: Нэг ийм хачин жигтэй явдал манай энэ хавьд /Lapu Lapu, Mactan island, Philippine/ болжээ. Сургуулийн орчим дах далайн эрэгт 3 хүүхэ...

БЯЦХАН ЕСҮС ХҮНТЭЙ ЯРЬЖЭЭ

1. 500 пэсо

2. Санто Нинёг үзэхээр ирэгсэд
3. Санто Нинё

Нэг ийм хачин жигтэй явдал манай энэ хавьд /Lapu Lapu, Mactan island, Philippine/ болжээ. Сургуулийн орчим дах далайн эрэгт 3 хүүхэд тоглож байж. Гэтэл тэдний нэг охин далай эрэгт шидэгдсэн улаан нөмрөгтэй Санто Нинё буюу бяцхан Есүсийг олж түүнийг автал түүнтэй ярьжээ. Яриад зогсохгүй түүнийг бусдад хэл дамжуулахыг хүссэн бололтой юм. Ингээд л хагас километр орчим үргэлжлэх хүний дараалалд энэ хавь өртөж, шар хонин цэцэг барин ирэгсэд олширсоор байх юм. Энэ учрыг зарим нь өөр өөрөөр тайлбарлах аж. Нохой Бяцхан Есүсийг зууж ирсэн ч гэх шиг. Юутай ч байлаа гэсэн энэ явдал Филиппинийн хэт шүтлэгтэй мянга мянган хүний анхаарлын төвд ороод барагтаа 7 хонолоо.

Monday, January 20, 2014

SANTO NIÑO-ГИЙН БАЯР СИНУЛОГ

Филиппин бол Католик шашинтай улс. Шашны үзэл суртал нийт олныг хамарсан энэ улсын аялал жуулчлалын томоохон бүс Сэбү аралд жил бүрийн нэгдүгээр сарын 3 дах долоо хоногийн Ням гарагт албан ёсоор болдог Синүлог /Sinulog Festival/ баярын тухай тэмдэглэлээ дэлгэж байна.