1. Cebu хотын ерөнхий харагдах байдал
2. Ayala mall
3. Сэбү хотын төв
4. Сэбү хотын төв
5. Ayala mall
6. San Miguel шар айргийн төв үйлдвэр
7. IT park
8. IT park
9. SM mall
10. SM mall
Тийм
ээ, ингэж асуух хүн багагүй байх юм. Би ялгаагүй л дээ. Филиппинд ирэхээсээ
өмнө яг л надаас ингэж асуух хүмүүстэй адилхан байсан. Бидэнд Филиппинийн
талаарх мэдээлэл тун багын дээр сөрөг нь сайнаасаа их байдгаас л болдог байх.
Би харин энд 3 сар шахам болох гэж байгаагийн хувиар зарим нэг зүйлийг
тэмдэглэсээр ирлээ. Өнөөдөр ч мөн ялгаагүй Филиппинийн Сэбү хотын талаар
мэдээлэл оруулах болно оо.
СЭБҮ ХОТ /CEBU CITY/...
Филиппин улсын Сэбү арал дээр орших Сэбү хот бол тус улсын 2 дах том хот юм.
Дагуул хотууд болох Мандаүэ /Mandaue
city/, Толедо /Toledo
city/ зэрэг хотуудтай нийлээд нийт 2,551,100 хүн амтай. Орчин
үеийн өндөр байшин барилга, үйлчилгээний төвүүд, албан тасалгаа, өндөр
зэрэглэлийн зочид буудлууд, зоогийн газрууд бүгд энд бий. Нэг үгээр бол хөгжиж
буй болон хөгжингүй орнуудын жишгээр өнгө зассаар байгаа газар юм. Бүхэл жилийн
турш айлчлан ирэх жуулчдын дийлэнх хэсгийг Солонгос, Япончууд эзэлдэг. Мэдээж
Орос, Америк, Европын жуулчид ч цөөнгүй. Энд цөөхөн нь гэвэл Монголчууд л байх
болов уу... Энэ хотын дагуул Мандаүэ хотод дэлхийд алдартай “San Miguel” шар айргийн
үйлдвэрийн төв нь ч бий. Нийтийн тээврийн хувьд голчлон жийпнэй гэх бага оврын
автобусыг ашиглана. Такси үйлчилгээ тун сайн хөгжсөн нь жуулчдын хөлд үргэлж
дарагддагтай холбоотой байж болох юм.
СЭБҮ ТАЙВАН ХОТ УУ? ... Би бол
тийм л гэж хариулах юм байна. Мэдээж шөнө оройн цагаар зарим нэг газраар
болгоомжтой явахад гэмгүй. Хаа газар адилхан шүү дээ. Манай улс өнгөрсөн онд
жуулчдад хамгийн ээлгүй улсуудын тэргүүнд шахуу бичигдсэн байхад энэ арлын нэр
лав харагдаагүй санагдана. Тиймдээ ч өөрсдийнхөө аюулгүй байдал, тав тухтай
байдалд үргэлж анхаарал хандуулж явдаг Солонгос, Япончууд өдөр бүр хэдэн
мянгаараа ирж, буцдаг биз...
СЭБҮД ШОППИНГ ХИЙХ УРАМТАЙ... Энд үнэхээр
урамтай. Тансаг зэрэглэлийн гэхээсээ илүү ердийн боломжийн үнэ ханштай брэндүүд
бараг л бүгд бий. Зарим нэг загварыг нь эс тооцвол тун аятайхан. Хамгийн гол нь
Филиппин даавуун материал үйлдвэрлэлээрээ Азидаа гэлтгүй дэлхийд толгой
цохидог. Тиймээс даавууны чанарт бол санаа зоволтгүй. Хөшиг, тюль эндээс авахад
гэмгүй. Мөн сувд, шүр, далайн гаралтай эрднэсийн үнэ хямдын дээр сонголттой.
Бүсгүй хүнд бол чухамдаа үзэх зүйл нь тэр болж ч мэдэх юм.
СЭБҮД ХҮССЭН ЗООГОО БАРЬЖ БОЛНО... Энэ
хотын томоохон худалдааны төвүүдэд бараг бүгдэнд нь үндэстэн үндэстний хоол,
зоогийн газар, түргэн хоолны үйлчилгээ, кофе шопууд бий. Үнийн хувьд тийм ч
үнэтэй биш. Жишээ нь эндхийн хамгийн том худалдааны төв “SM mall”-д Япон,
Тайланд хоолны сайн зоогийн газрууд байдаг бол, “Ayala mall”-д “Kubilai
Khan” гэх Монгол барбекьюд зочилж болох юм.
ФИЛИППИН, СЭБҮ АРАЛ, ЛАПУ ЛАПУ ХОТ
2014.03.16
No comments:
Post a Comment