Tuesday, December 30, 2014

АЗ ЖАРГАЛТАЙГААР ҮДЭХ НЭГЭН ОН

Тийм ээ, үнэхээр аз жаргалтайгаар үдэх нэгэн жил бол 2014 он байлаа. Жилийн эхнээс л бүхий л зүйлд өөрийгөө сорих мэт сонирхолтой, адал явдалтай бүхэн ээлжлэн ирж миний амьдралыг эгэл бус болгосон гэхэд болно.




2014 оны эхэн сарын 4-нд амьдрах орчноо өөрчилж, өөрийгөө хэсэгтээ хөгжүүлэх таатай сайхан эхлэл байлаа. Зүүн өмнөд Азийн аялал жуулчлалын томоохон бүс нутаг болох Филиппин улсыг зорьж хэсэгтээ тэндээ амьдрах санааг найз минь өгч, Нээлттэй хаалга сан шинэ боломжийг танилцуулсанд өнөө хэрнэ баяртай явдаг юм. Гурван сар гаруйн хугацаанд шинэ соёл, орчинд амьдрах нь миний хүсдэг зүйлсийн нэг байсаан.


Ажлынхаа гарааг эхэлсэн газруудын минь нэг болох Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвдөө эргэн очиж хуучин хамт олонтойгоо ажиллах ч дэндүү сайхан байлаа. Монгол туургатны соёлын өв тээгч хүүхдийн урлагийн их наадмын зохион байгуулах боломж олгосон төвийнхөө удирдлага, хамт олондоо талархаж байна.


Мөн энэ жил миний амьдралын дараагийн нэгэн үе эхэлж, 30 настай болсон нь надад ихийг бодох, хийх ёстойг дахин нэг сануулсан баяртай ч, хөнгөхөн гуниг төрүүлсэн өдөр байлаа.


Ази тивдээ сүүлийн жилүүдэд нэр хүнд өсч байгаа “Fashion Asia Awards 2014” нэртэй Азийн загварын наадамд эх орноо төлөөлөн оролцох оролцогчдын нэг нь болох ховорхон боломжийг атгаж, Азийн загварлаг 5 хөтлөгчийн нэг нь болсондоо сэтгэл хангалуун байна.


Ер нь энэ жил Хүүхдийн баярын нэгдсэн хөтөлбөр, Нийслэл хотынхоо 375 жилийн ойн хүндэтгэлийн концертыг хөтлөж, олон арван үйл ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцсон өрнүүн жил байсныг дурьдахад таатай байна.




Ирэх жил ч мөн адил өөрийнхөө чадахыг, хүсдэг зүйлээ гүйцэлдүүлэх урамтай он болно гэдэгт итгэж байна.
Та бүхэндээ ч мөн адил хүсэл мөрөөдлөө биелүүлсэн, хүрсэн жил болгохын төлөө хичээнгүйлэн ажиллахыг хүсье.

Хүндэтгэсэн Х.Болорбат

No comments:

Post a Comment