Monday, February 21, 2011

Өмчөө өөрөө хамгаалаач аа, малчид аа!!!


Өнөөдөр гэртээ байж байтал эгчийн маань бага охин орж ирж байна. "... Эмээ байхгүй юм уу? Эмээгээр хурганы нэмнээ оёулах гэсэн юм" гэж байна. Энэ асуулт удаан хугацаанд бодож, бас эгдүүцэхэд хүргэдэг өмчөө хамгаалах асуудал руу уруу татчихлаа. Дуугүй өнгөрч чадашгүй нь ээ.

Friday, February 11, 2011

Монгол үндэсний хөгжим Дэлхийд цуурайлна

"Mongolian Music Video Awards 2010" наадам өнгөрсөн оны 10 сарын эхээр 7 дахь удаагаа зохион байгуулагдсан билээ. Наадмын хамгийн эхний номинаци "Шилдэг санаа"-ны эзнийг тодруулдаг уламжлалтай.

Thursday, February 10, 2011

Мөнх хөх тэнгэрийг шүтэх болсоны учир

Эрхэм уншигч авхай та, миний блогоор үе үехэн зочилдог бөгөөс хэн болохыг минь бага ч болов гадарласан буюу. Би бээр зарим үест сэтгэл гундаж, ахархан хугацаанд үйлийг гүйцэлдүүлэх адгуу зантай. Тэрчилэн өөрийн санасан бодсоныг яг таг биелүүлэх чин хүсэлтэй ч алив албины саад тотгорт автаж байжээ.

Wednesday, February 2, 2011

Эрдэм дэлгэрэх сайхан жил болно

Шинийн нэгнийн өглөө золголт

 Хатан хөөрөг /Эгчийн охиных нь хөөрөг/

Өглөө үүр хаяарахтай зэрэгцэн сэрлээ. Ээж эртлэн босч цайгаа чанаж, аав зүг мөрөө гаргахаар зэхэж байна.

Азтан болчихмоор байна шүү...





За ингээд билгийн тооллоор шинэ он гарах цаг нь ойртжээ. Хэдэн өдөр гэртээ зүгээр суусангүй... Хувцас угааж, гэр цэвэрлээд... Харин одоо ядарч байна.