Thursday, July 26, 2012

Израйлын тамирчдын гэгээн дурсгалд

Эрхэм хүндэт цахим найз таны амрыг айлтган Германийн Мюнхен хотоос мэндчилье. Зуны сайхан нарлаг өдрүүд үргэлжилсээр хэдэн өдрийг Европын хүчирхэг хотуудын нэгэнд өнгөрүүлж байна. Цаг агаар таатайн дээр хүслээрээ явах тавтай сайхан газар байна. Аялан яваа миний хувьд цаг нарт баригдахгүй тул тун чиг сонирхолтой зүйлс ч байх юм. Ингээд би та бүхнийхээ анхаарлыг хандуулах гол зүйлээ сийрүүлсэнээ өргөж байна. Тухтай уншаарай.

Sunday, June 24, 2012

БИДНИЙ ЭРХЭЭ ЭДЛЭХ ӨДӨР


Цахим ертөнцөд хэдийнэ танил болсон эрхэм хүндэт найз таны амрыг айлтгая. Сонгуулийн дуулиан сонорт хүрч, сонголт хийхийг эртнээс сануулсан “Сонгууль” хаяанд ирлээ. Ердөө гуравхан хоногийн дараа бид ирэх 4 жил төр түшилцэх түшээгээ “Ардчилсан сонгууль”-аар сонгох болно. Хариуцлагатай энэ цаг үед залуус бидний санал нэн чухал болохыг анхаарч саналаа заавал өгөхийг уриалж байна.  Бид энэ удаа тун няхуур хандах хэрэгтэй. Залуус бид энэ улсын хүн амын 70 орчим хувийг эзэлдэг болохынхоо хувьд, ирээдүйг нь авч явахынхаа тухайд, шинэ цагийг бүтээхийнхээ учир “Сонголт”-оо заавал хийх ёстой. Бид амлалт өгөөд мартдагт биш, биднийг басамжилж хуулийн дээр суугсдад биш, бүтээх хүсэлтэйд нь, эрдэм чадалтайд нь санал өгөх хэрэгтэй байна. Бид энэ удаад залуусаа дэмжих хэрэгтэй байна. Монгол залуусын эрдэм чадал, ухаан санаа, хүсэл тэмүүлэл, үзсэн харсан нь дэлхийн энд хүрсээр буйг бодолцож тэднийгээ сонгох хэрэгтэй байна. Бидний хэн нэгэн нь санал өгөхөөс татгалзаж, бидний хэн нэгэн нь мөнгөнд худалдагдах л юм бол бидний ирээдүй бүрхэг тэнгэр шиг бүүдийж, бид амаа үдүүлж, бид нүдээ таглуулж мэднэ. Тиймээс л залуу та 2012 оны 06-р сарын 28-ны өглөө эртлэн босч, өөрт буй “Сонгох эрх”-ээ эдлэж саналаа заавал өгөөрэй. Тэдний юу ярьж байсныг, юу хэлснийг сайтар сана, сайн тунгаа. Сонголт тань мэргэн байж, бид ирээдүйгээ гартаа авах болтугай.  
Бидний “Санал” өгөх өдөр 6-р сарын 28-ны Пүрэв гараг. Бүү март!
Монгол Улсын залуу иргэн Боржигин овогт Хаадагийн Болорбат.

Friday, June 1, 2012

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Миний тоглолтоос...

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Миний тоглолтоос...: Сайн байна уу? Миний бяцхан тоглолтыг хүлээн авна уу. Миний энэ тоглолт зөвхөн элэглэлийн тоглолт гэдгийг ойлгож хүлээн авна гэдэгт итгэ...

Миний тоглолтоос...

Сайн байна уу? Миний бяцхан тоглолтыг хүлээн авна уу. Миний энэ тоглолт зөвхөн элэглэлийн тоглолт гэдгийг ойлгож хүлээн авна гэдэгт итгэлтэй. Бас та саналаа хэлээрэй. Баярлалаа. :)

Wednesday, May 30, 2012

ХОГГҮЙ ЦЭВЭР ХОТЫН ТӨЛӨӨХ ЗУРАГТ ХУУДАСНЫ УРАЛДААН



Уралдааны зорилго:
Өдрөөс өдөрт хөгжиж, хөгжихийн хэрээр хүн ам нягтаршиж буй нийслэл хотын хүрээлэн байгаа орчин, иргэдийн амьдрах нөхцөл ачааллаа даахаа больж бохирдол хэрээс хэтэрч байгаатай тэмцэх, хоггүй хот болох уриалгыг олон нийт, тэр тусмаа хүүхэд залууст хүргэх. Үүний тулд хүүхэд, өсвөр насныхан, их хотын цэвэр орчинд амьдрах хүсэлтэй залуусын хүслийг бадраах, “гоё хот”-той болох их үйлсийн төлөө уриалах зурагт хуудас, шинэ шинэлэг уриа үгтэй болох нь нэн чухал байгаа юм. Уралдааны санаачлагыг аль нэг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн гаргаагүй бөгөөд эгэл жирийн ажил хэрэгч залуус гаргаж, ижил хүсэл тэмүүлэлтэй олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн юм. Уралдааны шагналын санг дэмжигчдийн хандиваар бүрдүүлж байгаа тул бизнесийн ашиг сонирхолгүй болохыг төвөөггүй ойлгох биз ээ.

Sunday, May 13, 2012

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Сонгодог концерт гэж үүнийг л хэлэх байх

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Сонгодог концерт гэж үүнийг л хэлэх байх: Миний блогоор зочилдог хүндэт таны амрыг айлтгая. Ойрд блогтоо ямар нэг бичлэг оруулсангүй удсан байна. Завгүйдээ ч биш зүгээр л бичих гэ...

Сонгодог концерт гэж үүнийг л хэлэх байх

Миний блогоор зочилдог хүндэт таны амрыг айлтгая. Ойрд блогтоо ямар нэг бичлэг оруулсангүй удсан байна. Завгүйдээ ч биш зүгээр л бичих гэхээр юу бичихээ мэдэхгүй ч байх шиг... Дулаарч гадаа алхах нь сэтгэлд таатай. Энэ удаад маргааш /2012.05.14-ийн Даваа гараг/ болох нэгэн концертын талаар товч дуулгах хэрэгтэй боллоо.