Wednesday, December 29, 2010

Mongolian Flickrers New Year

Шинэ жилийн баярыг яг шинэ оны эхний өдрүүдэд тэмдэглэж үзье. Илүү сонирхолтой байх болно. Энэ баярын үеэр оны шилдэг гэрэл зургуудыг тодруулж шагнал гардуулахаас гадна залуу уран бүтээлчдийн тоглолтыг сонирхох боломжтой. 16 цагт эхлэх үзэсгэлэнгийн нээлтэд 90 орчим гэрэл зургийг олны өмнө дэлгэхээр болсон билээ. Энэ баярын талаар тодруулахыг хүсвэл 91040887 дугаарын утас руу залгана биз. Хэрвээ шууд линкийг нь хармаар байвал http://bit.ly/gTyUbN үзээрэй.

Tuesday, December 28, 2010

Гацуураа засчихлаа

Бага байхдаа гацуураа засах гэж мөн ч их догдолдог байж дээ. Мөчир бүрт тоглоом өлгөх гэж эгчтэйгээ уралдаад л... Зарим эмзэг тоглоомыг би өлгөх эрхгүй байдаг байж билээ.

Sunday, December 26, 2010

Аз гийх он асуй...

Энэ он их гэгээтэй, аз од минь гийх он болох юм шиг зөн татаад жигтэйхэн байна. Үнэндээ бол хүссэн юм хүзүүгээр татна гэсэн үг. Хүсэл, мөрөөдөл минь биелэж, бодож төлөвлөсөн минь саадгүй бүтэх болтугай. Гэхдээ үүнийг би бурхан энэ тэрээс гуйгаагүй шүү... Зүгээр бүх зүйл болно гэж санаж явбал болж л таарна. :D

Tuesday, December 21, 2010

Шинэ жилээс юу хүсч байна вэ?

Хүн бүр шинэ оноо угтах баяр ёслолын талаар бодож байх энэ зуур ирэх жилийн талаар хэлэлцмээр санагдлаа. Шинэ жил айсуй үед та ч бас над шиг шинэ зүйлийг хамгаас илүү хүсч байна уу? Тийм бол үргэлжлүүлэн уншаарай.

Wednesday, December 8, 2010

Тарчигхан ч гэсэн дүүрэн жаргалтай хүүхэд нас минь...

Хүүхэд насаа барагтаа дурсаад байдаггүй ч өнөөдөрхөн нэг дурсамж сэтгэлд тод гэгч нь бууж ирлээ. Миний хүүхэд нас яг л 20 жилийн түүхтэй Ардчилалтай зэрэгцэн байж дээ. Юм хомс, тарчигхан цаг.

"Чонон Сүлд"-тэй Монгол!


"Чонон Сүлд" гэх шинэ цагийн Хятадын сонгодог романы талаар сонссон цагаас л анхаарал татаж, үүнийг даган сонирхолтой бодол сэтгэхүйд төрж асан цаг тун ойрхон байна. Хятад хэлний дуун хөрвүүлэгч Доктор, профессор Д.Болдбаатарын ухааны ур, үгийн урныг нямбайлан ашиглаж орчуулсан эл бүтээл үнэхээр гайхалтай болжээ... Мэдээж зохиолыг бичсэн Зян Рун гэх "Монгол Оюун"-т Хятад иргэн бээр энэ зохиолоо 2004 хэвлүүлсэн цагаасаа л тал нутгийн тайван иргэдийн талаарх дэлхийн нийтийн бодол санаанд онцтой их нөлөө үзүүлж буй юм.

Агт алдвал барьж болдог, Ам алдвал ....



Энэ ёстой айхтар үг шүү... Амласан л бол амлалтандаа хүрч, өөрийн зорьсон зүйлдээ амжилт гаргах хэрэгтэйг ухааруулах гэсэн ч юм шиг.

Шинэ жилд зориулсан "БУДАА"...

За тэгэхээр зэрэг "Шинэ жилд зориулсан Будаа" гэж ямар юм байна гэж бодож байж болох л юм. 11 сар гарсан даруйд бараг л мартагдсан нөхөд минь гэнэт утас цохиж эхэллээ... Шударга хэлэхэд бол миний хэрэг гарсан болоод л тэр шүү дээ. Миний хэрэг хааяахан гарах тул би өөрөө ч бас дасчихсан байна. Бүдэгхэн агуулгыг дэлгэвээс би гэдэг хүн хөтлөгч ухаантай юм. Тиймээс л байгууллагынхаа шинэ жилийн баярыг зохион байгуулах "Төр"-ийн том даалгавар авсан нөхөд маань залгаж лавлагаа, үнийн судалгаа, бас бус "Хүний наймаа" хийх санал солилцохшуу юм болоод хэдийнээ эхний хэд нь шинэ жилийн угтлага баяраа хийж эхэлжээ.

СЭТГЭЛД ҮЛДСЭН БҮТЭЭЛ МИНЬ

Миний энэ зураг олны анхаарлыг татсан ганцхан бүтээл минь болоод буй билээ. Шамбалын орныг зорих замдаа авсан гэрэл зураг минь энэ блогийн анхны бичлэг, анхны зураг болон орж байгаа нь бас нэгэн учиртай. Хүн өөрийн сэтгэлд нэгэнт хадагдан үлдсэн тэр зүйлээрээ бахархан байдаг шиг энэ зураг миний дотны найзын, бас миний хайртай бүтээл юм... Тиймээс л блогтоо нийтэллээ.