Wednesday, December 8, 2010
Агт алдвал барьж болдог, Ам алдвал ....
Энэ ёстой айхтар үг шүү... Амласан л бол амлалтандаа хүрч, өөрийн зорьсон зүйлдээ амжилт гаргах хэрэгтэйг ухааруулах гэсэн ч юм шиг.
Гэтэл заримдаа амлалтаа биелүүлэх гэхээр бусдын нөлөөллөөс болоод буцах, няцах, тэр ч бүү хэл дахин шинэ зүйлд зорих хэрэг гарах нь. Жишээ нь би нэг шинэ ажил эхлүүлэхээр эрчимтэй нь аргагүй гүйж эхэллээ... Тэгээд овоо ахицтай, хүмүүсийн санаа зовоод байдаг санхүүгийн бэрхшээлээс холхон байх бололцоотой болчихлоо гэж их найдсан нь саяхан. Уулзалт бүрийн дараа ажил эхлэх шинэ санаа, үүрэг даалгавар авч тэр хэрээр урам ороод гүйж байтал урам хугалах цаг хугацаа ар араасаа хөвөрсөөр нэг мэдэхэд даруй 2 сар өнгөрөөдхөв.
Маргааш уулзана, маргааш шийднэ, маргааш эхлүүлнэ гэх "Маргааш"-уудын ард итгэл бага багаар алга болж байна. Овоо нэг өөрөө юм хийе гэсэн санаа оноо төрж байтал хэт итгэл, бусдын хоосон амлалтаас болж ахиад шинийг бодох хэрэгцээ гарах нь дээ... Би хэн нэгний амлалтыг харж, харин миний амлалтыг ахиад хэдэн хүн харсаар сууна. Ердөө ганц өдөр л харахаас даа...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment