Wednesday, December 8, 2010
"Чонон Сүлд"-тэй Монгол!
"Чонон Сүлд" гэх шинэ цагийн Хятадын сонгодог романы талаар сонссон цагаас л анхаарал татаж, үүнийг даган сонирхолтой бодол сэтгэхүйд төрж асан цаг тун ойрхон байна. Хятад хэлний дуун хөрвүүлэгч Доктор, профессор Д.Болдбаатарын ухааны ур, үгийн урныг нямбайлан ашиглаж орчуулсан эл бүтээл үнэхээр гайхалтай болжээ... Мэдээж зохиолыг бичсэн Зян Рун гэх "Монгол Оюун"-т Хятад иргэн бээр энэ зохиолоо 2004 хэвлүүлсэн цагаасаа л тал нутгийн тайван иргэдийн талаарх дэлхийн нийтийн бодол санаанд онцтой их нөлөө үзүүлж буй юм.
Зян Рун энэ бүтээлээрээ Чоно, тал нутгийн талаар өгүүлэхийн сацуу Монгол түмний ухаан, амьдралын хэв маяг, эх дэлхийтэй зохицон аж төрөх онцлогийг уран нарийнаар өгүүлсэнд өчүүхэн уншигч би талархаад баршгүй байна. Мөн дээрх зохиолын үнэн утга санааг эх хэлнээ сэтгэлд яв цав буутал орчуулна гэдэг юутай их баярт үйл билээ... Залуус бидний мэдэхгүй үг, хэллэг, үзээгүй үйл хэргийн талаар унших бүртээ сургамжит үлгэр уншсан мэт шинийг санаж, цаад санааны нарийн чимхлүүр бүхнээс хоёрыг бодох зангарагтай бүтээл болсон гэдэгтэй санаа нэг байна. Ямартаа энэ зохиолын зохиолч Зян Рун, эх хэлнээ хөрвүүлэгч Д.Болдбаатар нарын тухайд олны танил эрхэмүүд ам уралдан ярилцаж, зохиолын мөн чанарын тухайд, Монголчууд бидний үйл хэргийг засах гүн агуулгатайг сануулан хэлэлцсээр байна. Лавшруулбаас Монгол Улсын Төрийн шагналт, УГЖ Д.Сосорбарам, Монгол Улсын Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар ахуй төрөл, эдийн засгийн онол зэрэгтэй холбон тайлбарлаж, өөрийн үзэл санаагаа батжуулж байгаа нь энэ зохиолын үнэ цэнийг тодотгох мэт.
Эрхэм уншигч та бүхэнд энэ зохиолыг уншиж, өөрийн санаа бодлоо хуваалцана гэж найдна.
"...Бүх Азийг эрхшээлдээ багтаах гээн эртний Хань, Тан гүрний мөрөөдлийг 13, 14-р зууны үеийн Юань гүрний Хаан Хубилай, Төмөр 2 буурал Хятадын эрх ашгийн төлөө хэрэгжүүлж чаджээ. Тэгснээр Бээжин хот Орос, Туркестан, Перс, бага Ази, Гуулин, Төвд, Энэтхэг, Хятадын хойгийг багтаасан эзэнт гүрний нийслэл болон хувирсан юм.
Бусдын ноёрхсон эзэнт гүрэн байгуулсан үндэстэн төдий л олонгүй. Харин Ромчуудтай эн зэрэгцэхүйц үндэстэн гэвэл Түрэг, Монгол хоёр билээ..."
/Франц/ Рени Гроссе "Тал нутгийн эзэнт гүрэн"
Subscribe to:
Post Comments (Atom)
Би маргаашнаас унших гээл сэтгэл догдлон номоо хүлээн суугаа
ReplyDeleteУншчихаад сэтгэгдлээ хуваалцана аа
http://en.wikipedia.org/wiki/L%C3%BC_Jiamin
ReplyDeleteolj unshuul sonirholtoim shig bna
ReplyDeleteBi yag odoo Wolf Totem iig unshij bna
ReplyDelete