Tuesday, December 28, 2010
Гацуураа засчихлаа
Бага байхдаа гацуураа засах гэж мөн ч их догдолдог байж дээ. Мөчир бүрт тоглоом өлгөх гэж эгчтэйгээ уралдаад л... Зарим эмзэг тоглоомыг би өлгөх эрхгүй байдаг байж билээ.Өнөөдөр өглөө босоод модоо харлаа. Өчигдөр орой тагтнаас оруулж ирээд огт чимэглээгүй байсан юм. Тэгээд хараад байсан чинь чимэглэлгүй мод жаахан сүргүй муухай байна шүү. Энэ модыг ноднин жил ах надад баярын бэлэг болгон авч өгсөн юм. Өнөөдөр өглөө ч бас модон дээр минь хамгийн эхний мөнгийг тавьлаа. Бас хамт чимэглэж гэрлийг нь асаалаа. Одоо л нэг шинэ жилийн уур амьсгал орж байна. Тэгэхгүй бол энд тэнд "Биеэ худалдаж" явсаар бүр ядарч орхиж... Хэрвээ үүнийг уншиж байгаа та гацуур засах нь зөвхөн хүүхдэд хамаатай гэж бодож байгаа бол энэ бодлоо таягдан хаяхыг хүсье. Энэ баяр хамгийн гоё чимэггүйгээр зүгээр нүцгэн бие шиг санагдах болно. Гацуураа засаарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
ямар хөөрхөн гацууртай юмб =)
ReplyDelete