Thursday, March 15, 2012

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Цэцэрлэгийн ангийнхнаа хайна

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Цэцэрлэгийн ангийнхнаа хайна: Сайн байна уу? Миний блогийг шимтэн уншигч эрхэм таны амрыг эрж байна. Би өнөөдөрхөн энэ зургийг сэргээн нэг харлаа. Тэгээд нэгэн санаа төрс...

Цэцэрлэгийн ангийнхнаа хайна

Сайн байна уу? Миний блогийг шимтэн уншигч эрхэм таны амрыг эрж байна. Би өнөөдөрхөн энэ зургийг сэргээн нэг харлаа. Тэгээд нэгэн санаа төрсөн нь энэ зурган дээрх цэцэрлэгийн ангийнхаа хүүхдүүдийг олъё гэсэн юм. Өнөө цагт цахим ертөнц эрт эдүгээгийн бүхнийг эргэн уулзахад туслах том гарц болсон тул энэ зурагт буй залуус хэрвээ өөрийгөө хараад таньвал, эсвэл энэ зураг байдаг бол надтай холбоо бариарай.
Энэ зургийг миний санахаар 1989 оны хавар авхуулсан санагдана. Хуучнаар Октябрын районы 94 дүгээр цэцэрлэгийн өдрийн ганц анги байсан юм. Тэр анги нь цэцэрлэгийнхээ хажуу талын орон сууцны барилгын /9 давхар байшин байсан/ 1 дүгээр давхарт, 3 өрөө байранд байсан юм. Миний санах зүйл гэвэл энэ байна. Зурагт гарсан ангийн багшийг Оюунбилэг, асрагч эмээг Ичко гэдэг байсан санагдана.

Wednesday, March 7, 2012

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Ээждээ маш их хайртай шүү...

МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Ээждээ маш их хайртай шүү...: Хайртай шүү таньдаа гээд ачийг нь хариулсан болохгүй Хажууд нь үргэлж суулаа гээд зовлонг нь нимгэлэхгүй Тэвэрт нь очлоо гээд сэтгэлийг нь а...

Tuesday, March 6, 2012

Ээждээ маш их хайртай шүү...

Хайртай шүү таньдаа гээд ачийг нь хариулсан болохгүй
Хажууд нь үргэлж суулаа гээд зовлонг нь нимгэлэхгүй
Тэвэрт нь очлоо гээд сэтгэлийг нь амраахгүй
Тэнхээт ээжийдээ би хүн шиг л харагдахад болно...
Амлая ээжээ, таньдаа би амлая
Ахин зовоохгүй гээд амлая
Шөнө хугасалсан нойрыг тань эргүүлж өгнө гэж амлая
Шүтээн бурхныхаа оронд сүсэглье гэж амлая...

Saturday, February 11, 2012

Баярлалаа хоёр оо!


Баярлалаа гэдэг үгийг харамлах хэрэггүй гэж боддог юм. Гэхдээ үнэхээр л таныг баярлуулсан бол шүү дээ. Сэтгэл хөдлөлөө дэмий нууж, сэрэл мэдрэмжгүй мэт байх нь тийм ч таатай биш. Эрхгүй дагаад дуулчихмаар, заримдаа хэсэгхэн гуниглачихмаар санагдвал бүгдийг нь л хийх хэрэгтэй. "Kush'n Oyuka Jazz band"-д тийм л учраас баярлалаа гэж хэлмээр байна.

Tuesday, January 24, 2012

ЗАСГААСАА ҮҮНЭЭС ИЛҮҮ ЮУГ ХҮСЭЭВ? /Егөөдөл/

Би эсэргүүцэж байна. Бүр маш олон зүйлийг эсэргүүцэж байна. Яг альнаас нь эхлэх, алийг нь тодотгохоо ч мэдэхгүй байна. Гэхдээ л их бухимдал төрөөд өглөгч төрөө "Өмөөрч" бичмээр байна.

Monday, January 2, 2012

Ордон Хотелд тавтай морил


Нээрээ та тавтай морилно уу. Манай улсын урдаа барьдаг "Ордон Хотелд" заавал зочлоорой. Би хэдхэн жилийн өмнө нэг ахтайгаа ярьж байлаа. Юу вэ гэвэл Төрийн ордны 4 давхарт буудал байгуулчихвал орлого нь алаад өгөх байх даа гэж. Энэ шоглоом өнөө цагт бодит болох магадтай болоодхов.