Сайн байна уу? Блог хуудсаар минь үе үехэн зочилж, бичигч миний үйл хэрэг, үзэл бодолтой танилцаж байдаг цахим ертөнцийн анд нөхөр минь ээ. Таны ажил, сурлага хөдөлмөр өндөр гэдэгт итгэлтэй байна. Ойрмогхон болж өнгөрсөн үйл явдлын тайлан болгож Хан үндэстний шинэ цагийн хөгжмийн ертөнц дэх залуу оддыг харсан тухайгаа энд өгүүлсүү.
Tuesday, May 31, 2011
Monday, May 23, 2011
Солонгос хэлээр бичсэн анхны зохиол бичлэг минь яг л 1-р ангийн хүүхдийнх шиг...
За блогтоо ойрд бичлэг оруулсангүй... Залхуу хүрээд ч юм уу, эсвэл хичээл ном энэ тэрээс болсон ч юм уу бүү мэд. Гэхдээ маргааш шалгалттай хэрнэ ээ бичлэг оруулж суугааг бодвол залхуурсантай холбоотой ч байж мэдэх. Та миний Солонгос хэлээр хэн нэг хүнээс тусламж авч бичсэн зохион бичлэгийг минь эндээс үзэх болно. Инээдтэй юм бий... :P
Wednesday, May 11, 2011
Жил ирэх тусам л гоё болсоор байна. Би хэзээ нэг өдөр хэн нэгнийг продюсерлэнэ.
Энэ дуу маш их таалагдлаа. Уг нь дуу ч үнэн тас л даа. Гэхдээ Монгол залуус ингэж дуулсан л сайхан байна. Энд гэхдээ жигдхэн сайн байгаа ч тэднээс онцгойрох хэд хэдэн залуу бас байна аа... Би сурч мэдэж болуутаа л хэн нэгнийг продюсерлэх болно.
Sunday, April 24, 2011
Гэрлээгээс хамаг юм болж байгаан... Балайн
Энэ бүхэнд Гэрлээ болон Моку нар буруутай. Би лав буруугүй. Энэ дуу одоо бүр толгойноос салахаа байлаа.
Wednesday, April 20, 2011
"Yeouindo - Yeoinaru" хүртэл 2000 метр аяласан нь...
Ийм нэгэн аялал зохион байгууллаа. Хэн нэг хүн Сакура цэцэгсийн хүрээлэнд урьсан гэж байсан даа. Тэгээд урилгыг нэг дэх өдөр хүлээж авах боломжгүй буюу цаг агаарын "Онц ноцтой" үе таарсан тул мягмар гараг болгож өөрчилсөн нь энэ.
Friday, April 15, 2011
Сакура цэцэглээд л
Би Сакура цэцгийн учиргүй сайхныг нь мэдэхгүй болохоор эртнээс сонсч байсан үгсэнд итгэгүй байсан гэхэд болно. Тэгтэл сургуулийн маань хашаанд, бас энд тэнд нэг тийм ягаавтар туяатай, тайван амгаланг илтгэх шиг ялдам цэцэгтэй модод үзэгдлээ. Зурагнаас харсан болохоос дэргэд нь очоод удаан харж байсангүй. Энэ модны дор /цэцэгсийн дунд/ Монголын минь хахирган хаврын талаарх бодол ул мөргүй арьлах шиг...
... Хан мөрний хөвөөнд
Хавар цаг зугаалахуйд
Сакура дэлбээгээ дэлгэж
Содон өнгөө түгээнэ...
Хэн нэг хүн намайг Сакура "Цэцэгсийн" хүрээлэнд урьсан. Би Очихоор ам алдсаан... Хавраа гэж... :D
... Хан мөрний хөвөөнд
Хавар цаг зугаалахуйд
Сакура дэлбээгээ дэлгэж
Содон өнгөө түгээнэ...
Хэн нэг хүн намайг Сакура "Цэцэгсийн" хүрээлэнд урьсан. Би Очихоор ам алдсаан... Хавраа гэж... :D
Wednesday, April 13, 2011
Бараг л хөгшин оюутан...
За тийм ээ, би бараг л хөгшин оюутан болчихлоо... Энэ блог энэ тэр лүү анхаарах сөгөөгүй овоо удсан байна. Бараг сар гаруй хугацаанд гар хүрсэнгүй бололтой. Өнөөдөр яагаад ч юм ганц нэг үг бичиж хүмүүст өөрийн байгаа байдлын талаар жаахан мэдээлэл хүргэхийг хүссэн гэж байгаа.
Subscribe to:
Posts (Atom)






