Monday, May 23, 2011
Солонгос хэлээр бичсэн анхны зохиол бичлэг минь яг л 1-р ангийн хүүхдийнх шиг...
За блогтоо ойрд бичлэг оруулсангүй... Залхуу хүрээд ч юм уу, эсвэл хичээл ном энэ тэрээс болсон ч юм уу бүү мэд. Гэхдээ маргааш шалгалттай хэрнэ ээ бичлэг оруулж суугааг бодвол залхуурсантай холбоотой ч байж мэдэх. Та миний Солонгос хэлээр хэн нэг хүнээс тусламж авч бичсэн зохион бичлэгийг минь эндээс үзэх болно. Инээдтэй юм бий... :P
안녕하십니까? 제 이름은 보키 입니다. 저는 총신대학교에서 공부하는 몽골 학생인데 천호동에서 삽니다. 우리 반에는 모두 16 명의 학생들이 있십니다. 우리는 같이 4.25 일에 민속촌으로 여행 갔고 거기가 재미있었습니다.
여름 방학은 5.25 보터 시작함니다. 저는 몽골에 안 돌아갑니다. 그래서 인천으로 여행 가고 싶십니다...
... 저는 몽골 서람인데 한국 노래를 아주 좋아합니다. 그래서 이번 방학에 한국 노래를 배울거예요. 몽골에 가고 싶은데 돈이 없어서 우리 부모님께 전화를 합니다.
Нэг иймэрхүү юм болсоон... Хамгийн сүүлийн өгүүлбэрт Монгол руу явахыг хүсч байгаа боловч "Мөнгө"-гүй учраас аав, ээжтэйгээ утсаар ярих болно гэж бичсэн буй за...
Энэ хэлийн сурахад асуудал их байна аа. Ялангуяа над шиг хэл хэлийг зах зухаас нь оролдоод хаяж байсан хүнд хичээнгүйлэн үзэхгүй бол тун горьгүй мэт. Энэ бол миний анх удаагаа дэс дарааллан, эрэмблэн үзэж буй хэл гэдгийг ч хэлэх хэрэгтэй. Тийм болохоор өдөр бүр үзсэн хичээлээ амьдрал дээр хэрэглэхийн тулд таарсан хүн бүрээсээ цаг хэд болж байна, ямар хоолонд дуртай вэ, хаана амьдардаг вэ гэх мэтчилэн жижүүрийн асуултыг тавьж явна. Хааяа эх хэлнийхээ адилтгаж болох нөхцлийг хайж, олдохгүй болмогц нь сэтгэл жаахан дундуур үлдэх...
Энэ зохион бичлэг гэх үү юу гэх үү бичсэн зүйлээ яах гэж тавьсаныг минь ойлгохгүй хүн байж мэдэх юм. Үнэн хэрэгтээ бол би цаашид хэрхэн ахиж дэвшиж байгаагаа мэдэхийн тулд өөртөө дохио, сануулга болгож нийтлэж байгаа болно. Миний цахим ертөнц дэх тэмдэглэлийн дэвтэр хэл сурах бүхий л үйл явцад минь хань болох учраас тэр билээ. :)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment