Ёстой нэг ингэж хэлээд, учиргүй ихээр наадчихмаар хачин сайхан наадам алс нутагт өнжсөн анхны зун тохиолоо. Эх нутагт минь хур жигтэйхэн их. Энд тэрнээс нь ч их. Хувцасаа хатааж өмсөхийг хүссэн Улаанбаатарын иргэдийн хүсэл хаагүй байхад, чийгтэй хувцас үнэр хоёрт нь дасах шиг, чийглэг сайхан зун болж байна.
Энэ зун үнэхээр үзүүштэй наадам болох гэж байна. Яг бидний "өвөг" нь мэдэгдэхгүй Хүннүчүүдийн төр улсаа төвхнүүлсэний 2220, Гарцаагүй бидний өвөг Чингэс хааны тулгар төрийн 805, Ардын хувьсгалын 90, Айл хөрштэйгөө хамт Сансарт ниссэний 30 жил гээд хачин их ой давхацсан, сүрхий сайхан наадам болох гэж байна.
Наадмын бэлтгэл ажил болгож төрийг түшилцэж байгаа эрхэмүүд маань хэдэн тийш харж, хэсэг зууртаа манаргалаа. Манаргах ч гэж дээ... Ингэж олны анхаарал татаж байгаа юм. Тэр завсарт нь түмэн олон наадмын зүг анхаарч суухгүй бэлтгэл базаах сайхан завшаан болно. Ямар сайндаа л улсын маань шадар сайд М.Энхболд уржигдархан наадмын бэлтгэл ажилтэй танилцаад, стадионд "банзаар" ч болов суудал хийж түмэн олноо оруулахыг үүрэгдэх вэ дээ... Сайхан наадам болох гэж байна аа... Сайхан наадна.
Цэргийнхээ сүр хүчийг гайхуулж, батлан хамгаалах салбар хэрхэн хөгжиж ирсэнийг түүхчилэн үзүүлэхээр сүрхий бэлтгээд байна. Заавал очиж үзэх хэрэгтэй. Бид чинь бас манийгаа өмгөөлөх батлан хамгаалах гээчтэй юм шүү гэж цээжээ дэлдэхэд хэрэгтэй шоу болно. Заавал үзээрэй. Сайхан жагсана аа...
Маргааш Ардчилсан ерөнхийлөгчийнхөө гараас "Хувьсгалт" шагнал гардах дэндүү бахдам өдөр болно. Сайхаан сайхан. "Бүгд Найрамдах Ард улс" үеийн "Ардын жүжигчин, гавъяат эдийн засагч"-ид маргааш 40, 40-өөрөө төрнө. Ерөнхийлөгч харин тэдэнд хандаж, учиргүй сайхны талаар товчхон айлдвар хэлнэ. Сайхан наадна аа... сайхан наадна.
Олимпийн наадмын аварга, Сумогийн хүчирхэг "Луу" хүч үзэх дэлгэр сайхан наадам ойртлоо... Наадмын торгон ногоон дэвжээнэ ээ "Бээжингийн Олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, МУГТамирчин, "сумын начин" Найдангийн Түвшинбаяр, Сумо бөхийн 68 дахь их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, МУГТамирчин, "Залуу бөх" Долгорсүрэнгийн Давгадорж..." гэж ирээд л цоллох ховорхон сайхан наадам болох гэж байна.
Улсын Их Хурлын хаврын чуулганы их ажлын хажуугаар өдөр өнжилгүй морьдоо уясан "Уяач гишүүд"-ийн минь морьд энэ жил сайхан хурдлаасай. Түрүүлэх юм бол төр улс төвшин болохын нигууртай юмсан. Сайхан наадацгаагаарай. Түмэн олоон. :)
харин тиймээ хажууд байхад нь догдолдогүй байсан холдоод явсан санагалзаад байдаг золиг байна ... гэхдээ нэгэнт их үйлсийг зорьсон хойно энүүхэнд гээл тэвчээд л хичээж байна даа... Хэний яанаагүй зурагтаа үзсэн шиг сууна даа нэгэн бодлын гэрээ санагалзах шиг нэгэн бодлын гэртээ ч байх шиг...
ReplyDelete