Wednesday, August 8, 2012

24 цагийн дотор 8 хот үзсэн хөгжилтэй аялалын товчхон тэмдэглэл

Шөнийн мэнд. Учир зүггүй шөнийн мэнд эрэх учир нь төрсөн нутагт минь шөнө болж байгаатай шууд холбоотой. Би гэдэг бэлэнд дулдуйдаж, бэлгэнд амташсан аялагч Мюнхенээс Парис руу аялах онцгой сайхан бэлгийг /эгчийн минь төрсөн өдрийн бэлэг/ хүлээж аваад замд гарах болсон өдөр нь 8 сарын 4.
Өглөөнөөс эхлэн танил хотын зүг гарахаар зэхэж, хуушуур сэлтийг бэлтгүүллээ. Ээжийн хийсэн хуушуур замд тохирсон хоол болохын дээр суурин дээр нь цохичихож болмоор аятайхан байх тул замынхаа нөөцийг ходоодондоо "савлав". Оройн 17:30 цагт Мюнхен хотын автуусны вокзаалаас Парис руу явахаар цагтаа очлоо доо. Евролайн нэртэй компанийн жуулчны автуус зорчигчидоо бүртгэж дуусад 17:35 цагт замд гарлаа... Эндээс л бүх юм эхэлсэн юм. Парис хүртэл зам зуур хот, суурин, уул хад харж явах юм санасан чинь хурдны замд орсон өнөө тэрэг чинь гялалзаж өгдийм байна. Хэрэг бүтсэнгүй ээ. Нүдээ аниад л хэсэг хүлээтэл нам явчихаж. Цаг гаруй явсаны дараа түр буудаллаж Ausburg хотын зогсоолд зогслоо. Гарахаасаа өмнө ганц аяга шаргал айргаа тааваараа "гусцан" болохоор 00 орох хэрэг гардым байна. Жолоочоос "Хэдэн минут зогсох вэ?" гэтэл "...5 " гэсэн хариулт өгч байна аа. 00 хайгаад нэг хашаа руу ортол ороод ир "Хазаад өгье" гэсэн харцтай сүрхий том "Немц" авчаарк чинь дуртай нь аргагүй хараад суужийдым байгааз дээ... Хаха яг даа. Би юу гэж тийшээ орох вэ. Шууд тас гүрийж, Штутгарт орсон нь дээр гэж бодлоо. Сангаа баагиуллаа. Ингээд л замдаа гарлаа. Stuttgart хүртэл 2 цаг гаруй явах зуур Ulm гэж тун чиг цэгцтэй хотоор дайрч, замд харагдсан жорлонгийн эмблээм дотор гижигдээд л өнгөрдийм байна... ай хөөрхий... давсаг чинэрээстэй...
Ausburg хотоос гараад бараг 2 цаг өнгөрсний дараа Штутгартад иржээ. Эндээс хамаатны маань эгч суух юм. Эгчийн царайг харав уу үгүй юу, 00 хаана байгааг асуугаад гүйх, алхахын завсар бажигдаж байгаам... Нэгэнт амарсан хүн Karsruhe хот руу явах зуур ам хуурайгүй завжилж, нэг мэдэхэд 30 минутын завсарлага авах газарт ирж байгаамаа. Дэлгүүр оров, шар айраг авав, нэг сайхан сан баагиулав... Унаандаа суухаар ирлээ... Үгүй ээээээээээээээээээээээээээ... Автуус хаана байна аа? Цагаа хар даа... Цаг нь болоогүй байна шдээ... Тэгээд хаачсан юм бэ? ... Наад хүнээсээ асуу даа... Юу 10 минутын явсаан? Юу гэж байгаам бэ?...
Ингээд баларч байгаам даа. Парис явах автууснаасаа хаягдаж, аргаа барсан 2 аялагч... Хэсэгхэн гайхширлаа. Одоо ингээд л хилийн хотоос Мюнхен буцах уу? Одоо тэгдэг л байх даа... Гэтэл хамаатны эгч маань за, яадын хаяад яваа л биз. Хоёулаа маргааш өглөө эрт хамгийн эхний вагоноор явна аа л гэжийна. Ингээд Karlsruhe хотын "вагзаал" дээр...




I
Шөнийг ингэж өнгөрөөв. Маргааш өглөө нь 6 цагт дараагийн хот болох Appenweier руу ийм вагоноор хөдлөж...

 ...тэндээ 1 цаг гаруй хүлээгээд Kehl руу вагон бариад /ингэж барьдаг бол ч.../ замдаа гарлаа. Kehl бол Германийн Франц улстай хиллэж байгаа хамгийн захын жижигхэн хот юм билээ.



 Бас л 1 цагийн хүлээлтийн дараа Франц руу орох галт тэргэндээ суулаа. Францын хилийн хотыг Strasbourg гэдэг.




Энэ хотод Европын Холбооны парламент байдаг гэхээр овоо нэртэй хот юм шиг байгаам. Ингэж нэг юм Францын хотод ирсэн тул цааш хурдны вагоноор Парисыг зүглэлээ дээ... 24 цагийн дотор 8 хот, овоо хэдэн тээврийн хэрэгсэл сольж хүрсэн аялалын гол зорилго бол 2005 онд зураг авхуулж чадаагүй Парисын дурсгалт газруудад патиараа татуулах байв. Зорилго биелсэн сайхан аялал байлаа.

2 comments:

  1. Атууснаасаа гоцорчихоод л гавъяа байгуулчихсан хүн шиг зогсож байх юмаа. Ер нь бол Евростар гоё штээ, атуус энэ тэр гэж байснаас.

    ReplyDelete
    Replies
    1. Хаха, бүр нэг баяр хүрээд зогсож байгаам даа... Өмнө нь Хонг Конг руу явах гэж байгаад олуулаа хоцорч байсан. Харин энэ удаад жолооч нь хаяад явчихсан гэдгээрээ онцлог... :))

      Delete