Friday, December 30, 2011

Мандуулаад өгнө өө


Тиймээ жинхэнэ мандуулаад өгнө өө... Ердөө 12 цаг ч хүрэхгүй хугацааны дараа он солигдох нь. Хэдийгээр нэгэн өдөр солигдох агшин боловч цаг хугацааны хэмжүүрээр хүн бүрийн сэтгэлд цоо шинэ он ирэх болно. Сонин юм шүү. Шинэ оноос бүгд шинэ зүйлийг хүлээдэг. Тиймээс би ч бусдын адил шинэ зүйлийг, шинэ амжилтыг хүлээж байна.
Энэ оны сүүлийн өдөр улирч байгаа жилээ дурсах хэрэгтэй юм. Миний хувьд лав ололттой жил байлаа. Хилийн чанадад сурч, өөр соёл, өөр хэлэнд нэвтрэхийг хичээх нь сайхан байлаа. Үргэлжлүүлж суралцах нь ч надад таатай байх болно. Энэ хугацаанд олон сайхан танил, найз нөхөдтэй ч боллоо. Тэдгээр хүмүүстээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл тэдний хамтаар олон сайхан дурсамжийг мөнхөлж, цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлсэн байна. Ирэх жилүүдэд ч сайхан харилцаатай байх болно гэж итгэж байна. Мөн би одонгийн хүүхэд болчихлоо. Би төрөөс олгодог олон янзын шагналуудад сэтгэл дундуур байдаг ч, хамгийн зөв шагнал бол ээж нарт олгодог "Алдарт эх"-ийн одон бол зөв санагддаг юм. Хүн бүтээнэ, хүн төрүүлж өсгөнө гэдэг хамгийн дээд баялаг, хамгийн дээд гавъяа яах аргагүй мөн билээ. Тиймээс л ээжид минь олгосон шагнал ээжийг минь болон бидний гэр бүлийг баярлуулсан хэрэг.
Ирэх жил би мандуулаад өгнө өө. Бодсон төлөвлөсөн, хүсч байгаа зүйл олон байна. Санаж явбал, бас зөв байвал бүхий л зүйл сэтгэлээр бүтэх болно.  Харин эрхэм найз минь, хүндэт уншигч минь та намайг дэмжээрэй. Бас хамтдаа бүтээлцээрэй. Шинэ оны мэндийг урьдчилан айлтгая. Сайхан цэнгээрэй. Үйлс тань үргэлж бүтэж байг. :)

1 comment: