Тийм ээ... Ийм нэгэн уриалга байна. Та хамгийн гол нь заавал дэмжих ёстой биш... Үгүй ээ дэмжих хэрэгтэй юм байна. Тэгж гэмээнэ бид бүгд маш богино хугацаанд шагналын эзэд болно. Энгэртээ Одон, медалиа гялалзуулсан бид хамтдаа хэдхэн жилийн дараа "Одонгоо зүүцгээ баатрууд аа" нэвтрүүлгийн орчин цагийн дугаарт хүндэт зочин болж уригдана.
Ийм сайхан. Тийм гоёхон. Хичнээн сайхан дуулдаж байна... Би бүр жиргэж суугаад Сайнбаяр жиргээчийн жиргээнээс нэг зүйлийг олж уншаад энэ сайхан санаагаа оллоо шд. Ямар байна? Одоо харин энэ санаагаа нэгд нэггүй бичиж орхъё. Та гол нь дэмжих ёстой.
Юун түрүүнд ажилгүйдэл газар авсан нийт нийгэмээ хөдөлмөрлөхийн амт шимтэнд оруулахын тулд "Улсын тэргүүн зэргийн хөдөлмөрчин" цол тэмдэгийг ихээр үйлдвэрлэж, тав таван жилийн төлөвлөгөөтэйгөөр ажлаа эхлүүлье. Манайхан мартагдсан зүйлийг сэргээж гаргахдаа сайн юм чинь ядах юмгүй. Атрын аянг сэргээж болсон юм хойно, "Гавшгайч"-дыг тодруулдаг улсын уралдаанаа юу юугүй эхлүүлье.
Удаад нь Улсын Их Хурлаар ядаж цөхөлгүй баталж орхисон "Цалин"-тай оюутны хуулийг дэмжих зорилгоор оюутнуудад сар бүрийн цалинг нь дагалдуулж "Сар"-ын шилдэг оюутан гэдэг тэмдэг гаргаж нийтэд нь хүртээе. Нэгэнтээ л оюутан бүр сайн муу гэлтгүй цалин авахаар хуульчлагдсан учраас хүний хүүхдийг юунд нь ялгахав, бүгдэд нь л өгөх хэрэгтэй. Оюутан хүн юм хойно шагнал авах дуртай л байж таарна. Хааяа нэг мөнгөгүй болдогийг нь бодоод жаахан монетын хольцтой хийчихвэл бүр ч догь... Улсаас бүх оюутнаа харж үзэж байгаа хэрэг болно.
Гутгаарт нь байгууллага аж ахуйн нэгжүүдэд өгдөг төрийн бус байгууллагуудын шагналуудыг хорьж, "Түмний бахархалт байгууллага" өргөмжлөл, "Сүхбаатарын одон" эсвэл бусад одонг төрийн нэрийн өмнөөс дагуулж байя. Ингэж гэмээнэ төрийн нэр хүнд үлэмж өсч, ард иргэд шагналт байгууллагуудад итгэх итгэл нь эрс нэмэгдэх маш сайн талтай.
Дөтдүгээрт нь өчигдөрхөн ерөнхий сайдын Сэлэнгэ аймагт Төрийн Одон гардуулсан шиг Аймаг, дүүрэг, баг, хороог шагнах ажлыг сэргээж, улирал, хагас жил тутамд тогтмол олгож байя. Үүнийг харин өнөөгийн Ерөнхийлөгч өөрөө санаачилан ажил хэрэг болговол туйлын зөв зүйтэй алхам болно.
Эцэст нь манай улс Улсын Баатар цолтонг дахин хэд хэдээр нь нэмэгдүүлж, дэлхийд Улсын баатар олонтойгоороо гайхуулбал ямар вэ гэсэн асуулт тавьмаар байна. Иргэн миний саналыг дэмжинэ гэж найдна. :)
No comments:
Post a Comment