Баярлалаа Дээгий... Үнэхээр ингэж хэлэхгүй бол болохгүй нь ээ. Энэ үгийг зүгээр л нэг хэлж байгаа юм биш. Хийлч Дээгийгийн гайхалтай тоглолтыг үзээд хэлмээр санагдсан юм. Сөүлээс яаран ирсэн шалтгаануудын нэг нь ч бас энэ тоглолт байлаа.
Сонгодог хөгжмийн салшггүй нэгэн хэсэг Хийлээр сэтгэл зүрхээ, үзэл санаагаа, баяр жаргалаа, зовлон гунигаа бүгдийг нь илэрхийлж, гайхуулам авъяасаа хэнээс нуулгүй үзэгчиддээ харуулна гэдэг юутай таатай. Угийн давшингуй, цогтой зангаараа олондоо танигдсан хийлч бүсгүй маань тоглолтоо "Гайхмаараа" гэж нэрлэсэн нь ч тун аятайхан зохицжээ. Алив дан хөгжмийн тоглолтыг үзэхэд уйтгартай байх магадлал өндөр байдаг ч энэ тоглолт огтоос өөр байлаа. Монголчуудын сэтгэлд хэдийнэ ээ илхэн "Баатар Цогтын нагац", "Гайхмаараа", "Жалам хар" зэрэг аялгуунуудыг улам чиг уянгалаг болгосон мэт... Зүгээр л суугаад үзэж боломгүй сэтгэл хөдлөл баяр цэнгэл танхимд цугласан хүн бүрийн нүүрнээс илт харагдана. Хийлчийн цоглог төрх, хөгжмөө чин сэтгэлээсээ илж таалан тоглох нь суудалдаа шигдэн суух хүслийг ор мөргүй үгүй хийнэ. Үзэгчдийн халуун алга ташилтан дор хийлчийн тоглолт сайхан боллоо. Дахин баярлалаа Дээгийнээ.
No comments:
Post a Comment