Wednesday, November 8, 2017

БАРАА & МИЙГАА ДЭЛХИЙД ГАРНА



Бараа & Мийгаа гэж шуурсан тэр өдрүүдийг тод санаж байна...
2015 оны эхээр МОНГОЛ TV дэлхийн хамгийн олон үзэгчтэй шоуг Монголдоо толилуулах баярт мэдээг дуулгаж, авьяасаа сорихыг хүссэн мянга мянган хүний мөрөөдлөө биелүүлэх хачин том боломжийг нээж өгсөн юм. 
Тэдний нэгэн адил хамт олон, гэр бүлийнхнийхээ итгэлийг тээсээр Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нар өөрсдийн эзэмшсэн хөгжмийн зэмсгээр эхний шатанд шүүгчдийг гэлтгүй үзэгч бүхний амыг ангайлгалаа. Битүү амьсгаа, гарын хурдыг гайхуулсан тэд нэвтрүүлгийн шат бүр, дугаараас дугаарт дэндүү содон хөгжмийн найруулга, хувцас өмсгөлөөр Монголчуудаа байлдан дагуулж чаджээ. 


Харин эцэст нь Бараа, Мийгаа ялах байсан юм гэх битүүхэн харуусал хаа сайгүй дуулдаж байсан ч өнөөдөр тэд ялсан болохыг бүгдээр харцгааж байна. 
Монгол үндэсний хөгжмийн зэмсгээр хөгжимдөж болохгүй ая, аялгуу үгүйг өөрсдийн авьяас, уйгагүй хөдөлмөрөөр харуулсан тэд удахгүй тоглолтоо хийх нь. Бас анхны цомгоо танилцуулах нь... Энэ бол "мана й" хоёрын дэлхийд гарах эхлэл яах аргагүй мөн. Ирэх жил тэд Шижирбат шиг Авьяаслаг Азичуудаас АЛТАН БАЗЗЕР-тай эх орондоо ирэхийг үгүйсгэх аргагүй. Тэд Азид, дараа нь Дэлхийд гарна!