Үнэхээр ингэж хэлэхээс аргагүй гайхамшигтай аялгуулаг үдшийг амралтын өдрөөр тохионо гэж санасангүй. Сэтгэл юунд уярдаг тухай төсөөлөхдөө зөвхөн сонсож дадсан тэр л хөгжимд байдаг гэж төсөөлдөг байж би.
Sunday, October 16, 2011
Thursday, October 6, 2011
Хорвоо гэдэг баян, бас ядуу юм
Өнөөдөр дэндүү холын хэрнэ ээ, бас дэндүү ойрын нэг хүн хорвоог орхисон тухай надаар хэлүүлэлтгүй бүгд сонслоо... бас харуусч буй биз. Дэлхий дээр 7 тэрбум хүн багтаж ядан өдөр хоногийг өнгөрүүлж буй мэт ч амрах завгүй эргэлдсээр. Хүн болж төрчихөөд дурсагдах ч үгүй халих нэгэн байхад, хэдэн арван хүн мөнх бусыг үзүүлэхтэй ижил тийм "Алдар"-тай нөгөө нь бас байх юм.
Monday, October 3, 2011
Хугацаа нь дууссан бараагаа буцаая даа...
Бүр хэлэх үг олдохгүй ийм гарчиг өгч байна. www.mass.mn гэж цахим хуудсан дээр гарсан санал асуулгыг санаандгүй олж үзсэнээс болоод удаан шагайгаагүй байсан блогтоо салхи оруулах хувьтай юм байжээ. Хэл ам загатнаад хэлэхээс өөргүйд хүргэлээ гэж...
Sunday, August 21, 2011
Харвах мэт цаг хугацаа...
Зүгээр л харвах мэт. Хэн нэгэн сум тавихдаа байгаа хараалж, хэм айзмаа тааруулдаг нь мэдээж. Сум тавих эгшиндээ "Одоо яах бол" гэж санаашрах эрхгүй болдогтой адил хийсэн үйл хэрэгтээ харамсаж, сэтгэл дундуур байх нь утгагүй байх болов уу.
Friday, August 19, 2011
Иргэн миний хүсэл
Ийм нэгэн санааг одоогоос жил гаруйн өмнө бичсэн юм. Дахин сэдрээж эрхэм танд өргөж байна. Болгооно уу.
Залуу хүмүүн би бээр өөрийн ухаарсан үзэл, нэгэн андын Хайр+ласан санаа, түмэн олны чин хүслийг нэгтгэн “Үндэстнээ эрчлэх - Иргэний санаа”-г түгээхүйд алдсан байваас уучилж, оносон болбоос бусадтай хэлэлцэнэ үү. Энэ санаа нь эхлэл төдий билээ.
Эсэргүүцэл
Залуус аа, Цөмийн хаягдлыг эх орондоо булахыг эсэргүүцэж байгаагаа facebook, twitter, google+, biznetwork болон олон нийтийн харилцааны цахим хуудас, хувийн блог хуудсуудаараа илэрхийлэхийн тулд нэгдсэн нэг эх бүхий /Монгол болон англи гэх мэт НҮБ-ийн хэлүүд дээр/ уриалга, зурагт хуудсаар 2011 оны 8-р сарын 21-ээс 23-ны өдрүүдэд ижилсэхийг санал болгож байна. Хэрвээ үүнийг дэмжиж байвал цааш нь дамжуулна. Бид эх орондоо хайртай.
Friday, July 22, 2011
МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Улсын тэргүүн зэргийн шагналын төлөө хөдөлмөрлөцгө...
МӨНХ ЗҮЙЛ ҮГҮЙ: Улсын тэргүүн зэргийн шагналын төлөө хөдөлмөрлөцгө...: "Тийм ээ... Ийм нэгэн уриалга байна. Та хамгийн гол нь заавал дэмжих ёстой биш... Үгүй ээ дэмжих хэрэгтэй юм байна. Тэгж гэмээнэ бид бүгд маш..."
Subscribe to:
Posts (Atom)

