Wednesday, April 13, 2011
Бараг л хөгшин оюутан...
За тийм ээ, би бараг л хөгшин оюутан болчихлоо... Энэ блог энэ тэр лүү анхаарах сөгөөгүй овоо удсан байна. Бараг сар гаруй хугацаанд гар хүрсэнгүй бололтой. Өнөөдөр яагаад ч юм ганц нэг үг бичиж хүмүүст өөрийн байгаа байдлын талаар жаахан мэдээлэл хүргэхийг хүссэн гэж байгаа.
Wednesday, March 16, 2011
Ёс зүй хаахна явна аа, мэргэжил нэгт нөхөд минь ээ?
Монголд ёс зүйн асуудал нэн чухал болсонтой та санал нийлэх биз. Чухамдаа яг юуных гэдэгт биш, нийгмийн бүхий л салбарт ёс зүйн тухай ярьж хэлэлцэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Ухаандаа нийгэм бүхэлдээ соёлт хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн амьдарч буйн хувьд ёс зүй, алив мэргэжлийн хариуцлагыг нарийн чанд ухамсарлах учиртай билээ.
Monday, February 21, 2011
Өмчөө өөрөө хамгаалаач аа, малчид аа!!!
Өнөөдөр гэртээ байж байтал эгчийн маань бага охин орж ирж байна. "... Эмээ байхгүй юм уу? Эмээгээр хурганы нэмнээ оёулах гэсэн юм" гэж байна. Энэ асуулт удаан хугацаанд бодож, бас эгдүүцэхэд хүргэдэг өмчөө хамгаалах асуудал руу уруу татчихлаа. Дуугүй өнгөрч чадашгүй нь ээ.
Friday, February 11, 2011
Монгол үндэсний хөгжим Дэлхийд цуурайлна
"Mongolian Music Video Awards 2010" наадам өнгөрсөн оны 10 сарын эхээр 7 дахь удаагаа зохион байгуулагдсан билээ. Наадмын хамгийн эхний номинаци "Шилдэг санаа"-ны эзнийг тодруулдаг уламжлалтай.
Thursday, February 10, 2011
Мөнх хөх тэнгэрийг шүтэх болсоны учир
Эрхэм уншигч авхай та, миний блогоор үе үехэн зочилдог бөгөөс хэн болохыг минь бага ч болов гадарласан буюу. Би бээр зарим үест сэтгэл гундаж, ахархан хугацаанд үйлийг гүйцэлдүүлэх адгуу зантай. Тэрчилэн өөрийн санасан бодсоныг яг таг биелүүлэх чин хүсэлтэй ч алив албины саад тотгорт автаж байжээ.
Wednesday, February 2, 2011
Эрдэм дэлгэрэх сайхан жил болно
Шинийн нэгнийн өглөө золголт
Хатан хөөрөг /Эгчийн охиных нь хөөрөг/
Азтан болчихмоор байна шүү...
За ингээд билгийн тооллоор шинэ он гарах цаг нь ойртжээ. Хэдэн өдөр гэртээ зүгээр суусангүй... Хувцас угааж, гэр цэвэрлээд... Харин одоо ядарч байна.
Subscribe to:
Posts (Atom)





